Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Судан улсаас Чад руу дүрвэсэн нэг сая гаруй хүнд үзүүлэх хүмүүнлэгийн тусламж тасалдах эрсдэлтэй байгааг НҮБ анхаарууллаа. Одоогоор дүрвэгсдэд 400 гаруй сая ам.долларын хоол хүнс, ундны ус, эм зэрэг наад захын хэрэгцээнд зориулсан тусламж хэрэгтэй байгаа аж. 2023 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн Суданы арми болон тусгай хүчний мөргөлдөөний улмаас дүрвэсэн 1.3 сая иргэн хөрш Чад улсад орогнож байгаа юм. 

Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Чад дахь салбарын захирал Сара Гордон-Гибсон хэлэхдээ одоогоор шаардлагатай нөөцийн хагаст ч хүрэхгүй санхүүжилттэй байгааг онцлов. Ингэснээр тусламж хамгийн их хэрэгтэй байгаа иргэдэд хүнсний тусламж үзүүлж чадахгүйд хүрэх төлөвтэй байна. Мөн НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн мэдээлснээр, АНУ болон барууны бусад орнууд гадаад тусламжийн төсвөө батлан хамгаалах салбар руу шилжүүлэн танасан нь санхүүжилтийн хомсдол үүсэх гол шалтгаан болжээ. 

Одоогийн байдлаар Чад дахь дүрвэгсдийн дөрөвхөн хувь нь орон байрны тусламж авч байгаагаас гадна хичээлийн танхимууд хэт ачаалалтай, ундны усны хангамж доод хэмжээнээс хоёр дахин бага түвшинд байгаа юм. Норвегийн Дүрвэгсдийн зөвлөлийн судалгаагаар, дүрвэгч гэр бүлүүдийн 70 хувь нь сүүлийн нэг сарын хугацаанд хоолныхоо хэмжээг эрс багасгасан байна.

Эх сурвалж: Reuters 

#гадаад мэдээ, #нүб, #судан улс,