Судан улсаас Чад руу дүрвэсэн нэг сая гаруй хүнд үзүүлэх хүмүүнлэгийн тусламж тасалдах эрсдэлтэй байгааг НҮБ анхаарууллаа. Одоогоор дүрвэгсдэд 400 гаруй сая ам.долларын хоол хүнс, ундны ус, эм зэрэг наад захын хэрэгцээнд зориулсан тусламж хэрэгтэй байгаа аж. 2023 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн Суданы арми болон тусгай хүчний мөргөлдөөний улмаас дүрвэсэн 1.3 сая иргэн хөрш Чад улсад орогнож байгаа юм.