Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Ойрхи Дорнодод үүсээд буй дайны улмаас эрчим хүчний өөр эх үүсвэр эрэлхийлж буй Өмнөд Солонгос улс Казахстанаас түүхий тос нийлүүлэх гэрээ байгуулах гэж байгааг тус улсын Үйлдвэрлэлийн сайд ням гарагт мэдэгдлээ.
Үйлдвэрлэлийн сайд Ким Жун Кван “Хэлэлцээ маш ахицтай байгаа бөгөөд ирэх долоо хоногийн эхээр нийлүүлэх тодорхой хэмжээ болон нарийн мэдээллийг зарлах боломжтой болно” гэж онцолсон байна.
Энэ сарын эхээр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Кан Хүн Сик бусад төлөөлөгчийн хамт түүхий тос нийлүүлэх асуудлаар Казахстан улсад айлчилсан юм. Тухайд үед төлөөлөгчид “Казахстан маш хол мэт сонсогдож болох ч тээвэрлэлтийн хугацаа нь АНУ-аас ирэхтэй адил буюу ойролцоогоор 50-60 хоног зарцуулдаг” гэж тайлбарлаж байсан юм.
Ормузын хоолой дахь усан тээврийн саатлаас үүдэлтэй эрсдэлийг тооцон Сөүл урт хугацаандаа газрын тосны нийлүүлэлтийг олон эх үүсвэртэй болохыг зорьж байна. БНСУ эрчим хүчнийхээ 70 хувийг Ойрхи Дорнодоос хангадаг, импортоос бүрэн хамааралтай бөгөөд өнгөрсөн сард Арабын нэгдсэн Эмиратаас 24 сая баррель түүхий тос нийлүүлэх амлалт аваад байгаа юм.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3564