Эрүүл мэндийн сайд Э.Батшугар өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чандра Мохан Аврора болон холбогдох албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Э.Батшугар, Азийн хөгжлийн банк нь Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжигч гол түнш байгууллага гэдгийг онцлон тэмдэглэв.

May be an image of one or more people and text

Тэрбээр АХБ-наас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, салбарын чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлэв.

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чандра Мохан Аврора эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, Эрүүл мэндийн яамтай хамтын ажиллагаандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Мөн цаашид Эрүүл мэндийн сайдын хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв.

Уулзалтын төгсгөлд талууд шинээр хэрэгжүүлэх “Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, бэхжүүлэх төсөл”-ийн явцын талаар санал солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо.

May be an image of one or more peopleMay be an image of one or more people and text

#онцолсон, #Э.Батшугар, #Аймгуудын эрүүл мэндийн тусламж,