Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Эрдэмтэд хүний тархины урд талын бор гадарга буюу prefrontal cortex хэсэгт генүүд хэрхэн идэвхжиж, эсүүдийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдгийг харуулсан хамгийн нарийвчилсан зураглалуудын нэгийг бүтээжээ. Энэхүү судалгаа нь Альцгеймерийн өвчин, Паркинсоны өвчин, шизофрени зэрэг тархины эмгэгийн молекулын механизмыг илүү сайн ойлгоход тусална гэж судлаачид үзэж байна.

Судалгааны баг 1,494 хүний тархины эдээс авсан 6.3 сая гаруй эсийн генийн идэвхжлийг шинжилжээ. Судалгаанд нярайгаас эхлээд 108 хүртэлх насны хүмүүсийн тархины эдийг хамруулсан бөгөөд эрүүл хүмүүсээс гадна Альцгеймер, Паркинсон, Левийн биетийн деменци, судасны деменци, шизофрени, хоёр туйлт эмгэг зэрэг оноштой хүмүүсийн мэдээллийг ашиглажээ. 

Тархины урд хэсгийн бор гадарга нь төлөвлөх, шийдвэр гаргах, анхаарал төвлөрүүлэх, сэтгэл хөдлөлийг зохицуулах, зан үйлээ нөхцөл байдалд тохируулах зэрэг өндөр түвшний үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Мөн насжилтын явцад өөрчлөлтөд мэдрэмтгий байдаг хэсэг юм. 

Судалгаагаар хэд хэдэн өвчний үед генийн идэвхжлийн ижил төстэй өөрчлөлтүүд илэрсэн байна. Ялангуяа Альцгеймер, Паркинсон, Левийн биетийн болон судасны деменцийн үед мэдрэлийн эсийн хөгжил, эс хоорондын холбоо болон тархины судасны үйл ажиллагаатай холбоотой генийн замуудын өөрчлөлтүүд хоорондоо төстэй байжээ.

Мөн нас ахих тусам тархины эсүүдийн генийн идэвхжил хэрхэн өөрчлөгддөгийг судалж, хэвийн хөгшрөлт болон өвчний улмаас үүссэн өөрчлөлтийг ялгах боломжийг нэмэгдүүлсэн байна. Тухайлбал, дунд насанд зарим эсийн молекулын өөрчлөлт харьцангуй тогтворжиж, ахимаг насанд ялангуяа дархлааны болон дэмжих эсүүдэд дахин эрчимжих хандлага ажиглагджээ.

Судлаачид мөн Альцгеймерийн өвчний хүнд хэлбэрийн өөрчлөлттэй боловч танин мэдэхүйн чадвараа харьцангуй сайн хадгалсан хүмүүсийн тархинд энергийн солилцоотой холбоотой эсийн үйл явц ялгаатай байсныг илрүүлжээ. Энэ нь зарим хүний тархи өвчний өөрчлөлтийг хэрхэн тэсвэрлэдгийг цаашид судлах шинэ чиглэл болж болох юм.

Эрдэмтдийн үзэж буйгаар энэхүү том хэмжээний генийн зураглал нь ямар төрлийн эсэд, ямар биологийн үйл явцад эмчилгээний зорилтот нөлөө үзүүлэх боломжтойг тодорхойлоход чухал суурь мэдээлэл болж, цаашид тархины өвчний шинэ эмчилгээ боловсруулах судалгаанд ашиглагдана.

Судалгааны үр дүнг Nature болон бусад шинжлэх ухааны сэтгүүлүүдэд нийтлэгдсэн есөн судалгааны цогц бүтээлээр танилцуулжээ.

Эх сурвалж: Reurters

#хүний тархи,