Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2026.09.23) БНХАУ-ын Бээжингийн Зам, харилцааны их сургуулийн Ерөнхийлөгч Лю Пантай уулзаж, Монгол Улсын зам, тээврийн салбарын хүний нөөцийг бэлтгэх асуудлаар санал солилцлоо.

Монгол Улсын ЗТЯ болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар Бээжингийн Зам, харилцааны их сургуультай 2012 оноос хойш боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа бөгөөд 2025 онд талууд хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийг байгуулсан юм. Уг хэлэлцээрээр монгол оюутнуудыг бакалавр, магистр, докторын түвшинд сургах, төмөр замын ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх болон богино, дунд хугацааны сургалтад хамруулах, хамтарсан сургалт судалгаа хийх зэрэг ажлуудыг тусгасан байна.
Зам, тээврийн сайд энэ удаагийн уулзалтаар 130 жилийн түүхтэй тус сургуулийн кампуст зочилж, сургалтын үйл ажиллагаатай танилцан Монгол Улсын тээврийн салбарт стратегийн ач холбогдол бүхий төмөр замын төслүүдийг үе шаттай хэрэгжүүлж байгаа энэ үед салбарын эрэлт хэрэгцээнд нийцсэн инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх, хамтран ажиллах тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Мөн ЗТЯ-ны зүгээс ирэх хичээлийн жилд тус сургуульд бакалавр, магистрын хөтөлбөрөөр суралцах 15 оюутныг хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрөөр сонгон шалгаруулах ажил хэрэгжиж байгааг дуулгаад, цаашид Монгол Улсын тээврийн салбарт чадварлаг боловсон хүчин бэлтгэх асуудлыг бодлогоор дэмжин ажиллахаа онцоллоо.

Бээжингийн Зам, харилцааны их сургуулийн удирдлагын зүгээс Монгол Улсад стратегийн ач холбогдол бүхий шинэ төмөр замууд ашиглалтад орж, салбарын хүний нөөцийн хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбогдуулан шаардлагатай инженер, техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэж, урт хугацаанд хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Мөн багш, оюутан солилцоо, мэргэжилтэн, судлаачдын туршлага солилцох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хамтран хөгжүүлэх боломжтой гэдгээ мэдэгдлээ.

#БНХАУ, #Зам тээврийн яам, #сайд Б.Дэлгэрсайхан,