Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор 2026–2028 онд хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөг боловсруулсан талаар Шадар сайд Т.Доржханд мэдээлсэн. Тодруулбал,
Төлөвлөгөө нь дараах 5 үндсэн чиглэлтэй:
1. Хөрөнгө оруулалтын таатай эрх зүйн орчныг бүрдүүлэх
2. Гадаадын хөрөнгө оруулалт татах тогтолцоог хөгжүүлэх
3. Институтийн чадавх, хүний нөөцийг бэхжүүлэх
4. Хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх тогтолцоог сайжруулах
5. Хөрөнгө оруулагчдыг хадгалах буюу дэмжих тогтолцоог бүрдүүлэх
Үүний хүрээнд хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сурталчлах, хөрөнгө оруулалтын форум зохион байгуулах, нэгдсэн цахим мэдээллийн систем хөгжүүлэх, нэг цэгийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хөрөнгө оруулагчдын гомдол шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчидтай тогтмол харилцах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Зорилтот үзүүлэлт:
2026 он – 4.5 тэрбум ам.доллар
2027 он – 5.0 тэрбум ам.доллар
2028 он – 5.5 тэрбум ам.доллар
Нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилт нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтын тогтвортой өсөлтийг хангахад чиглэнэ.

Гэрэл зургийг MPA.mn
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах талаар өнөөдөр /2026.09.24/ Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан, Шадар сайдын зөвлөх Г.Жавхлантөгс нар мэдээлэл өглөө.
Тэд хөрөнгө оруулагч гэдэгт зөвхөн гадны компани, хуулийн этгээд хамаарахгүй, дотоодын хөрөнгө оруулагчид ч орно гэдгийг онцоллоо.

#live, #Хөрөнгө оруулалтын тухай хууль, #Шадар сайдын зөвлөх Г.Жавхлантөгс, #Хөрөнгө оруулалт худалдааны газрын дарга Б.Зандан,