Хятадын зүүн хойд нутгаас урт, том хумсаараа онцлог, шинжлэх ухаанд өмнө нь бүртгэгдээгүй үлэг гүрвэлийн шинэ зүйл илрүүлсэн талаар судлаачид мэдээллээ. Шинэ зүйлд Kayrasaurus changliensis хэмээх нэр өгсөн байна.

Уг үлэг гүрвэл нь теризинозавр хэмээх хоёр хөлт үлэг гүрвэлийн бүлэгт багтдаг бөгөөд энэ бүлгийнхэн жижиг толгой, урт хүзүү, навч хэлбэрийн шүд болон гарын маш урт, хурц хумсаараа онцлог. Шинэ зүйл нь одоогоор Жэхолын биотаас олдсон теризинозавруудын дундаас хамгийн томд тооцогдож байна.

Судлаачид уг чулуужсан ясыг Хятадын Ляонин мужийн баруун хэсэгт орших Жэхолын биотагийн чулуужсан олдворт газраас илрүүлжээ. Тус геологийн тогтоц нь ойролцоогоор 135–121 сая жилийн өмнөх Цэрдийн галавын эхэн үед хамаардаг. Олдворын гавлын яс бараг бүрэн хадгалагдсан байна.

Олдсон бодгаль нь өсвөр насны бөгөөд толгойноос сүүл хүртэл 3.6 метр орчим урттай байжээ. Хөлийн яс бүрэн олдоогүй тул жинг шууд тогтоох боломжгүй байсан ч ойролцоо төрлийн үлэг гүрвэлүүдтэй харьцуулан 117–274 кг жинтэй байсан байж болохыг судлаачид тооцоолсон аж.

Мөн шинэ зүйл нь доод эрүүгээрээ 45-аас олон жижиг, шигүү байрласан шүдтэй, хүзүүний нугалам нь нурууныхаас харьцангуй урт зэрэг бусад теризинозавруудаас ялгарах хэд хэдэн өвөрмөц шинжтэй байжээ. Гарын хумсны дээд хэсэгт дээш чиглэсэн онцгой бүтэц илэрсэн.

Судлаачдын үзэж буйгаар K. changliensis нь ойрын төрөл зүйлүүдээсээ илүү бадриун биетэй, хөдөлгөөн багатай байсан байж болох бөгөөд илүү хүчтэй хазахад зохицсон эрүүтэй байжээ. Шинэ олдвор нь теризинозавруудын биеийн хэлбэр, хооллолт болон хувьслын талаарх ойлголтыг өргөжүүлж байна.

Эх сурвалж: the-independent.com

#үлэг гүрвэл,