“Амьдралын алхам, сэргэлтийн дуу хоолой” НҮТББ-аас архи, хар тамхи, мөрийтэй болон компьютер тоглоомын зэрэг донтолтын эсрэг “Сэргэлтийн дуу хоолой” үндэсний хөдөлгөөн эхлүүлж буйгаа мэдээллээ.
Тус байгууллагын гишүүн Д.Баянмөнх өөрөө архинд донтох эмгэгээр 10 гаруй жил шаналж, улмаар донтолтоо даван туулан 16 жил гаруй архигүй амьдарч байгаа тухайгаа хуваалцав.
Тэрбээр донтолтыг “муу зан” бус сэтгэц, зан үйлтэй холбоотой эмгэг хэмээн ойлгож, нотолгоо, шинжлэх ухаанд суурилсан зөв арга замаар тусламж үзүүлэх шаардлагатайг онцоллоо.
Мөн донтолттой иргэд болон тэдний гэр бүлд зөв мэдээлэл хүргэх, харилцан туслах бүлгэмийн тогтолцоог хөгжүүлэх, донтолтын талаарх нийгмийн буруу ойлголтыг өөрчлөхийг хөдөлгөөний зорилго болгож байна гэлээ.

Гэрэл зургийг MPA.mn

#live, #“Сэргэлтийн дуу хоолой” үндэсний хөдөлгөөн,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3587