Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, “Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл, түүнийг бүрдүүлэх, зөвшөөрөл, мэдэгдлийг хүргүүлэх, лавлагаа, мэдээлэл өгөх журам”-ыг шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Мөн төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт нь дамжуулах радио, телевизийн тоог тогтоосон 2025 оны 233 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм. 

Үүнээс гадна:

- Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл; 

- Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төсөл болон холбогдох бусад хууль тогтоомжийн төсөл;

- УИХ-ын гишүүн Ч.Анарын санаачлан боловсруулсан Кибер сөрөн тэсвэрлэх тухай хууль буюу Кибер аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт; 

- “Нүүрс-пиролизын үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл; 

- Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хийн хоолой барих төслийн явцын талаар зэрэг асуудлыг хэлэлцэхээр байна. 

Хуралдаанаар дээрх асуудлуудын талаар шийдвэр гаргасны дараа холбогдох мэдээллийг олон нийтэд танилцуулах юм.

#засгийн газрын хуралдаан,