Өчигдөр Бээжин хотод болсон хагас зайн марафонд хүн дүрст роботууд оролцлоо. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ жил илүү олон буюу 100 гаруй робот баг оролцож, хүмүүсээс 10 минутын өмнө барианд орсон байна. Тэд хурдан гүйхээс гадна замдаа осолдох, эвдрэх нь эрс бага байсан, мөн хүчин чадал, хурд зэрэг техникийн үзүүлэлтүүд нь өнгөрсөн жилийн оролцогчдоос хавьгүй илүү байгааг мэргэжилтнүүд онцолж буй. Тухайлбал, Хятадын ухаалаг утасны брэнд “Honor” компанийн бүтээсэн робот 21 км замыг 50 минут 26 секундэд туулж түрүүлсэн байна.
“Honor” компанийн инженерүүдийн хэлж буйгаар, эдгээр роботыг зохион бүтээхэд нэг жилийн хугацааг зарцуулсан бөгөөд ухаалаг утаснуудад ашигладаг шингэн хөргөлтийн системээр тоноглосон тул хүчин чадал нь сайжирсан гэж мэдэгджээ. Хүн дүрст эдгээр роботыг марафонд уралдуулах нь технологийн шинэчлэлийг шинэ түвшинд гаргах, мөн хүч чадлыг нь бодит орчинд турших боломж гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тодруулбал, уян хатан байх, бодит нөхцөлд хариу үзүүлэх, нэг үйлдлийг олон удаа давтах гээд үйлдвэрлэлийн орчинд шаардлагатай ур чадварыг нь туршсаны эцэст шинэчлэн сайжруулах боломжтой аж.
Эх сурвалж: Reuters

#робот,