Японы зүүн хойд эргийн ойролцоо даваа гарагт хүчтэй газар хөдлөлт болж, урьдчилсан байдлаар 7.4–7.5 магнитудын хүчтэй байсан гэж Япон-ы Цаг уурын агентлаг мэдээллээ.
Газар хөдлөлт орон нутгийн цагаар 16:53-д болсон бөгөөд 10 км-ийн гүнд үүссэн байна. Мөн энэ нь Японы 7 шатлалт газар хөдлөлтийн хэмжүүрээр дээд талын 5-р түвшинд бүртгэгдсэн гэж мэдээлжээ.
Үүний улмаас Иватэ муж болон Хоккайдо-гийн Номхон далайн эргийн бүсэд 3 метр хүртэл өндөр цунами үүсэх аюултайг анхааруулж, яаралтай сэрэмжлүүлэг гаргасан байна.
Одоогоор хохирол, эвдрэл болон цунамигийн бодит өндөрт хүрсэн эсэх талаар нарийвчилсан мэдээлэл тодорхой болоогүй байгаа бөгөөд холбогдох байгууллагууд нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хянаж байна.

Өнөөдөр, орон нутгийн цагаар 16:52 цагт Японы Санрикугийн эргээс 100 км зайд газар 7.5 магнитудын хүчтэй хөдөлжээ. Газар хөдлөлтийн улмаас цунами болж магадгүйг Японы Цаг уурын агентлаг анхааруулж, иргэдийг илүү өндөрлөг, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэхийг уриалж байна.
Газар хөдлөлтийн дараа 40 см өндөр давалгаа Иватэ мужийн Мияко боомтод бүртгэгдсэн дараагийнх нь илүү өндөр, илүү хүчтэй байж магадгүйг мэргэжилтнүүд анхааруулж буй. Одоогоор Хоккайдо, Иватэ мужийн эргийн дагуу гурав хүртэлх метр өндөр давалгаа айсуй.
Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи газар хөдлөлт болсон бүс нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг уриалаад байна. Цаг уурын агентлагаас энэ долоо хоногт ижил хүчтэй газар хөдлөлт давтагдаж, хөрсний гулгалт болох магадлалтайг анхааруулж байна.
Аомори, Мияги мужууд, Фүкүшима Дайни, Онагавагийн станцуудад одоогоор ямар нэгэн гэмтэл, хохирол учирсан гэх мэдээлэл алга байна.
Ташрамд, Японд 7 ба түүнээс дээш магнитудын газар хөдлөлт дунджаар 16 сар тутамд нэг удаа тохиолддог. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Аомори мужийн эрэгт газар 7.6 магнитудын хүчтэй хөдөлсөн юм.
Эх сурвалж: BBC