Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж байна. Энэ хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 12 баримт бичигт гарын үсэг зурлаа.
-Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд газрын тос, цөмийн энергийн салбарт хамтран ажиллах санамж бичгүүд байгууллаа.
-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын мэдээлснээр Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь гаднаас импортолдог тул нийлүүлэлтийн тогтвортой байдалд эрсдэл үүсэх боломжтой байна. Тэрбээр олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан түлш, шатахууны үнэ цаашид өсөх эрсдэл байгааг онцолж, импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх шаардлагатайг дурдлаа.
-Энэ хүрээнд Казахстан Улсаас газрын тос нийлүүлэх, мөн тус улсын хайгуул, олборлолт, боловсруулах салбарын туршлагад тулгуурлан хамтран ажиллах асуудлыг талууд хэлэлцэж, дор хаяж нэг сая тонн түүхий тос нийлүүлэх боломжийг судалж байгаа аж. Мөн Казахстаны компаниудыг Монгол Улсад хайгуулын үйл ажиллагаанд оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх талаар тохиролцжээ.
-Үүнээс гадна цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд Казахстан Улсын туршлага, стандарт, аюулгүй ажиллагааны тогтолцоонд тулгуурлан мэргэжилтэн бэлтгэх, хөрөнгө оруулалтын орчныг судлах зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болжээ.АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням хэлэхдээ "Казахстан улс газрын тосны олборлолт, түгээлт, боловсруулалтын чиглэлд маш амжилттай ажиллаж байгаа.
Энэ чиглэлээр мэргэжилтнээ сургах, хайгуул судалгааг дотооддоо хийлгэх зэргээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа" гэв.

#онцолсон, #Казахстан, #Казахстан улс, #Г.Дамдинням,