Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Их Британийн Хаан III Чарльз АНУ-д хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Конгрессын чуулганд үг хэллээ. Тэрээр олон улсын геополитикийн хурцадмал байдал, тэр дундаа Ираны асуудлаас үүдэлтэй ээдрээтэй нөхцөл байдалд АНУ болон Их Британийн эв нэгдэл урьд урьдынхаас  чухал болохыг онцлов. 

Тэрээр “Бидний хувь заяа олон зууны турш хоорондоо салшгүй холбоотой байсаар ирсэн. Америк болон Их Британийн хоорондох нөхөрлөл, ижилсэл нь үнэлж баршгүй. Энэ бол орлуулшгүй, эвдэшгүй харилцаа билээ” гэжээ. 

Их Британийн хаан III Чарльзийн төрийн айлчлал нь хоёр улсын харилцаанд чухал үйл явдал болж байна.

Сүүлийн үед АНУ болон Их Британийн хооронд Ираны асуудлаас үүдэлтэй зарим үл ойлголцол, улс төрийн зөрүүтэй байр сууриуд үүсээд буй. Ийм үед Хаан айлчлалаараа дамжуулан хоёр улс ямагт хамтдаа байхыг сануулж, итгэлцлийг сэргээхийг зорьж байна хэмээн ажиглагчид онцолж буй. 

Түүнчлэн III Чарльзийн олон жилийн турш тууштай хамгаалж ирсэн байгаль орчныг хамгаалах, ногоон эрчим хүч, тогтвортой хөгжлийн асуудлыг хөндөж, технологийн салбарын тэргүүлэгчидтэй энэ чиглэлээр хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны талаар хэлэлцэх төлөвтэй.

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #Их Британийн хаан III Чарльз,