Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Вашингтон болон Тегераны хооронд зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээ мухардалд орж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны гаргасан энхийн саналыг эрс няцаалаа. Иран улс дайныг зогсоож, Ормузын хоолойн усан тээврийн маргааныг шийдвэрлэх хүртэл цөмийн хөтөлбөрийн асуудлыг хэлэлцэхгүй байх саналыг дэвшүүлсэн. 

Гэсэн ч  Ерөнхийлөгч Трамп цөмийн асуудлыг хэлэлцээний эхний шатанд шийдвэрлэх ёстой гэсэн байр сууриа хатуу баримталж, энхийн саналыг няцаажээ. 

Үүний улмаас "Brent" маркийн газрын тосны үнэ дахин өсөж, баррель нь 111 ам.долларт хүрсэн бол Арабын нэгдсэн Эмират Улс дэлхийн газрын тос үйлдвэрлэгчдийн ОПЕК-ийн бүлгээс гарч буйгаа зарлажээ. 
Түүнээс гадна Трамп Германы Канцлер Фридрих Мерзийг Ираны асуудлаарх байр суурийнх нь улмаас хатуу шүүмжилсэн байна. 

Эх сурвалж: Reuters 

#АНУ-Иран,