Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Тансаг зэрэглэлийн аяллын хөлөг онгоцон дээр дэгдсэн хантавирус хүнээс хүнд халдварласан байж магадгүйг ДЭМБ онцоллоо. Одоогоор баталгаажсан, мөн сэжигтэйд тооцогдож буй долоон тохиолдол нэг бүхээгт хамт явсан гэр бүлийн хүмүүст илэрсэн байна.

Уг халдварын улмаас Нидерландын хоёр иргэн, Германы нэг иргэн амиа алдаад байгаа бөгөөд Британийн нэг иргэн Өмнөд Африкийн эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа аж. Хөлөг онгоцон дээр байгаа багийн хоёр гишүүнд яаралтай тусламж шаардлагатай байгаа тул Нидерландын Гадаад хэргийн яам тэднийг Кабо-Верде арлаас тусгай онгоцоор нүүлгэн шилжүүлэхээр бэлтгэж байна.

Кабо-Верде улс уг хөлгийг боомтдоо зогсохыг зөвшөөрөөгүй тул хөлөг онгоц одоогоор тус улсын эрэгт байгаа бөгөөд цаашид Канарын арлууд руу очих төлөвтэй байгаа юм.

ЭМБ-ын тархвар судлалын мэргэжилтэн Мариа Ван Керкховегийн мэдээлснээр, хэдийгээр хантавирус хүнээс хүнд халдварлах нь маш ховор боловч анхны тохиолдол болох Нидерландын хос Аргентинаас хөлөг онгоцонд суухаас өмнө халдвар авсан байх магадлалтай гэнэ. 

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #Хантавирус,