Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Өчигдөр буюу лхагва гарагийн орой Венесуэлийн нийслэл Каракас хотоос баруун зүгт газар хоёр удаа, маш хүчтэй хөдөлжээ. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, эхлээд нийслэл хотоос 160 орчим км зайд 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн бол үүнээс нэг минут хүрэхгүй хугацааны дараа 7.5 магнитудын хүчтэй, дараалсан чичиргээ мэдрэгдсэн байна. Одоогоор Венесуэлийн эрх баригчид хохирлын талаар ямар нэгэн тоо гаргаагүй, мэдэгдэл хийгээгүй байгаа ч амь үрэгдэгсдийн тоо 10,000-100,000-д хүрч болзошгүй гэж мэргэжилтнүүд онцолж байна.
Венесуэлийн Дотоод хэргийн сайд Диосдадо Кабелло “Нийслэлд орон сууц, барилгууд нурсан тул гал түймэртэй тэмцэх газар, цагдаа, иргэний хамгаалалтын бүх хүчийг дайчлан ажиллаж байна” хэмээжээ. Үдшийн бүрий эхлэхэд аврагчид нурангин дороос хүмүүсийг эрэн хайж, ар гэрийнхэн нь тусламж хүсэн хүлээж буй дүрс цахим сүлжээнд цацагдсаар байна. Газар хөдлөх үеэр тус улсад Испаниас тусгаар тогтносны баярын өдөр тохиож байсан тул иргэдийн ихэнх нь гэртээ байжээ. Нийслэл Каракас хот орон сууц, тус улсын гол нисэх онгоцны буудал, эргийн дагуух Ла Гуайра хотын барилгууд хүчтэй савлаж, заримынх нүүрэн талын өнгөлгөө нуран унасан байна.
Венесуэл Карибын тэнгисийн болон Өмнөд Америкийн тектоник хавтангуудын уулзвар дээр оршдог, газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг бөгөөд хамгийн сүүлд 1967 онд газар 6.3 магнитудын хүчтэй хөдөлж байжээ.
Эх сурвалж: Reuters

#Газар хөдлөлт, #Венесуэлийн нийслэл Каракас, #7.5 магнитуд,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар: