Өчигдөр буюу лхагва гарагийн орой Венесуэлийн нийслэл Каракас хотоос баруун зүгт газар хоёр удаа, маш хүчтэй хөдөлжээ. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, эхлээд нийслэл хотоос 160 орчим км зайд 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн бол үүнээс нэг минут хүрэхгүй хугацааны дараа 7.5 магнитудын хүчтэй, дараалсан чичиргээ мэдрэгдсэн байна.