Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Украины дроны халдлагын улмаас ноцтой гэмтээд буй Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа эргэн сэргэхэд дор хаяж хагас жил шаардлагатай байж магадгүй гэнэ. Ингэснээр Оросын дотоодын зах зээлд шатахуун хомсдож, үнэ нь өсөх төлөвтэй боллоо. 

Оросын нийслэлийн өмнөд захад байрлах тус үйлдвэр нь Москва муж болон ойр орчмын бүс нутгийг шатахуунаар хангадаг хамгийн том эх үүсвэр байв.  Энэ сард л гэхэд Украины алсын тусгалтай дронууд тус үйлдвэрийг хоёр ч удаа онилон цохилт өгсөн бөгөөд үүний улмаас үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжүүд бүрэн зогсжээ. Одоогоор "Газпром нефть" компани хохирлын талаар албан ёсны тайлбар өгөхөөс татгалзаж байна.

Украины зүгээс Оросын эрчим хүчний дэд бүтцүүдэд өгөх цохилтоо эрчимжүүлж байгаа бол Москва хариуд нь Украины хотуудын цахилгаан станц, батлан хамгаалахын объектуудыг онилон довтолсоор байна. Гэвч энэ удаагийн цуврал довтолгоо Оросын газрын тос боловсруулах нийт хүчин чадлын үлэмж хэсэгт тусаж, тус улсын олон бүс нутагт шатахууны хязгаарлалт тогтооход хүрлээ. 

Хэдийн нүүрлээд буй шатахууны хямралын эсрэг дизель түлшний экспортыг бүрэн хориглох хувилбарыг хэлэлцэж байгаагаа ОХУ-ын Шадар сайд Александр Новак мэдэгдэв. Түүнчлэн зарим бүс нутгийн хэрэгцээг хангахын тулд гадаадаас шатахуун импортлох асуудлыг ч Засгийн газрын түвшинд судалж эхэлжээ. 

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Москвагийн газрын тос, #Газпром нефть, #ОХУ-ын Шадар сайд Александр Новак,