АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүллээ. Тэрбээр Бээжин хотноо Хятадын тэргүүн Си Жиньпинтэй дээд хэмжээний уулзалт хийх бөгөөд ингэхдээ эдийн засгийн харилцан ашигтай гэрээ байгуулах, худалдааны асуудлаар тохиролцоонд хүрэх, мөн Ираны дайн болон Тайваньд зэвсэг нийлүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна. Ирантай хийж буй дайны улмаас Трампын нэр хүнд дотооддоо эрс унаад байгаа энэ үед Хятадад хийж буй уг айлчлал стратегийн хувьд онцгой ач холбогдолтойг ажиглагчид онцлохын сацуу Ерөнхийлөгчийг дагалдан Илон Маск болон “Nvidia”-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг нарын том бизнес эрхлэгчид Бээжинд ирсэн талаар ч дурдаж буй. 

Энэ айлчлалын дүнд талууд өнгөрсөн оны аравдугаар сард байгуулсан худалдааны тохиролцоог цаашид хадгалах асуудлыг хөндөх нь гарцаагүй. Энэ тохиролцооны хүрээнд Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан өндөр татвараа Трамп түр зогсоож, Си Жиньпин дэлхийн газрын ховор элементийн нийлүүлэлтийг хязгаарлахгүй байхаар тохиролцсон билээ. Одоогийн нөхцөлд Вашингтоны зүгээс “Boeing” онгоц, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эрчим хүч нийлүүлэхийг эрмэлзэж байгаа бол Бээжин чип үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн экспортын хязгаарлалтыг зөөлрүүлэхийг хүсэж байна. АНУ-ын зүгээс нэн тэргүүнд эрчим хүч болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтаа нэмэгдүүлэх сонирхолтой байгаа бөгөөд Хятадын талаас түүхий тосонд 10 хувь, шингэрүүлсэн байгалийн хий болон нүүрсэнд 15 хувь, үхрийн маханд 55 хувь хүртэл ногдуулж буй татваруудыг цуцлах боломжийг хэлэлцэж магадгүй нь.

Мөн Вашингтон 2019 онд Хятадын өргөн хэрэглээний бараанууд буюу зурагт, флаш диск, ухаалаг чанга яригч зэрэг бүтээгдэхүүнд ногдуулсан 7.5 хувийн татварыг бууруулах, эсвэл өмнө нь хэрэгжиж байгаад цуцлагдсан 2,200 гаруй нэр төрлийн барааны татварын хөнгөлөлтийг сэргээх талаар хөндөх төлөвтэй. Түүнчлэн Трамп Ираны мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээр байгуулахад Тегеранд шахалт үзүүлэхийг Си Жиньпинээс Трамп хүсэж магадгүй. Гэвч Бээжин Вашингтоны хүссэнээр Иранд шахалт үзүүлнэ гэдэгт мэргэжилтнүүд, ажиглагчид эргэлзэж байгаа юм. 

Харин Си Жиньпиний хувьд Тайваньд 14 тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлэх АНУ-ын төлөвлөгөөг эсэргүүцсэн байр суурь илэрхийлэх бололтой. Олон улсын хямралын бүлгийн ахлах зөвлөх Али Вайн тэмдэглэснээр, хамгийн сүүлд 2017 онд АНУ-ын Ерөнхийлөгч Хятадад айлчилсан бөгөөд тэр үетэй харьцуулахад одоо талуудын хүчний харьцаа эрс өөрчлөгдсөн аж. Өмнө нь Хятад улс статусаа хүлээн зөвшөөрүүлэхийг хичээж байсан бол энэ удаад АНУ энэ улс хүчирхэг гүрэн болж байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй нөхцөлд байна. 

Эх сурвалж: Reuters

#АНУ, #ХЯтад,