Орон нутгийн цагаар тавдугаар сарын 14-нд Украины эрх баригчид ОХУ-аас Киев хот руу өргөн хүрээтэй халдлага үйлдсэн талаар мэдээлэв. Хотын дарга Виталий Кличко халдлагын улмаас 40 хүн шархадсанаас 31-ийг нь эмнэлэгт хүргэн, нарийн мэргэжлийн тусламж үзүүлж байгааг мэдэгдлээ. Мөн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський олон нийтийн сүлжээгээр дамжуулан, Оросын нисгэгчгүй онгоцны цохилтод өртсөн Киев хотын есөн давхар орон сууцанд аврах ажиллагаа үргэлжилж буйг мэдээлсэн байна. 

Уг барилгын нэг орц бүхэлдээ нурж сүйдсэн бөгөөд хэдэн арван хүнийг нурангиас аварчээ. Одоогоор нэг хүн амиа алдсан нь тогтоогдож, мөн нуранги дор хүн гацсан байж болзошгүй тул эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгааг хэллээ.

#Дайн, #Оросын дайн, #Украины дайн, #Орос Украины дайн,