Арабын нэгдсэн Эмиратын Барака цөмийн цахилгаан станцад дроны цохилтын улмаас гал гарчээ. Мөн Саудын Араб улс Иракийн агаарын орон зайгаас нэвтэрсэн гурван дроныг амдан устгаснаа мэдэгдсэн байна. АНУ-Израилын зүгээс Ирантай хийж буй дайныг зогсоох хэлэлцээ мухардсан үед тус бүсэд ийнхүү агаарын халдлага гарч байгаа юм. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны талд хандан цаг хугацаа бага үлдсэнийг анхааруулж, хэлэлцээг урагшлуулахыг анхааруулав.

Арабын Эмират улсын тусгай албаныхны мэдээлснээр, агаарын хамгаалалтыг нэвтлэн гарсан нэг дрон Баракагийн цөмийн цахилгаан станцын бүсэд байрлах генераторыг оносон бөгөөд халдлагын улмаас гарсан галыг шуурхай унтраасан байна. Станцын цацраг идэвхт бодисын аюулгүй байдлын түвшинд өөрчлөлт ороогүй, гэмтэж бэртсэн хүн байхгүй ч Олон улсын атомын эрчим хүчний агентлаг нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, цөмийн байгууламжуудын ойролцоо цэргийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг талуудад уриаллаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш талууд гал түр зогсоох тохиролцоонд хүрсэн ч Иракийн нутаг дэвсгэрээс Персийн булангийн орнууд руу чиглэсэн дроны довтолгоо тасрахгүй байна. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Трамп ирэх мягмар гарагт үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдтэй уулзаж Ираны эсрэг цэргийн ажиллагааг сэргээх хувилбаруудыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм. Тэрбээр энэ долоо хоногт БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсан ч хямралыг шийдвэрлэхэд Хятадын талаас тодорхой дэмжлэг авч чадаагүй.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567