Гэрэл зургийг MPA.mn

ҮСХ-ны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Баасан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 4 сарын үзүүлэлтийг танилцууллаа.

1.    Хэрэглээний үнэ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны 4 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар, өмнөх сараас 2.8 хувиар тус тус өссөн байна. 2026 оны 4 дүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 10.9 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 7.6 хувь, хүнсний бүлгийн үнэ 19.3 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 6.4 хувиар тус тус өссөн байна.  

2.    Орон сууцны үнэ

Орон сууцны үнийн индекс 2026 оны 4 дүгээр сард 1.43 болж, өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар өссөн байна. Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар, өмнөх сараас 0.4 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.0 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна. 

3.    Төсөв

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.2 (13.8%) их наяд төгрөгөөр, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 8.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 459.7 (5.4%) тэрбум төгрөгөөр тус тус өсжээ. 

4.    Төлбөрийн тэнцэл

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2026 оны эхний улиралд 412.5 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс ашиг 1.4 тэрбум ам.доллароор өсжээ. Урсгал дансны ашиг өсөхөд барааны худалдааны ашиг өмнөх оны мөн үеэс 2.1 (9.3 дахин) тэрбум ам.доллароор, хоёрдогч орлогын дансны ашиг 14.0 сая (11.5%) ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

5.    Мөнгө зээл

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2026 оны 4 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 51.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 10.3(25.3%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 5.5 (24.9%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.3 (26.1%) их наяд төгрөгөөр, валютын харилцах 2.0 (56.0%) өссөн нь голлон нөлөөлжээ. 

6.    Үнэт цаас 

Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар 2026 оны эхний 4 сард 563.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, өмнөх оны мөн үеэс 303.7 (2.2 дахин) тэрбум төгрөгөөр өсжээ. Үнэт цаасны нийт гүйлгээний 65.5 (369.2 тэрбум төгрөг) хувь нь анхдагч зах зээлийн гүйлгээ, 34.5 (194.5 тэрбум төгрөг) хувь нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ байна. 

7.    Гадаад худалдаа 

Монгол Улс 2026 оны эхний 4 сард нийт 139 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 6.8 тэрбум ам.доллар, импорт 3.7 тэрбум ам.доллар болж, тэнцэл 3.1 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

8.    Дотоод худалдаа

Худалдааны салбарын борлуулалтын орлого 2026 оны эхний улиралд 14.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 880.3 (6.3%) тэрбум төгрөгөөр өслөө. Худалдааны салбарын борлуулалтын орлогын 22.7 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 77.3 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлж байна. Хүнсний бүтээгдэхүүний худалдаа 2026 оны эхний улиралд 3.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 109.3 (3.3%) тэрбум төгрөгөөр өссөн бол хүнсний бус бүтээгдэхүүний худалдаа 11.6 их наяд төгрөгт болж, өмнөх оны мөн үеэс 770.9 (7.1%) тэрбум төгрөгөөр өссөн. 

9.    Тээвэр 

Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2026 оны эхний улиралд 43.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 14.8 (51.5%) сая тонноор өссөн байна. Энэхүү өсөлтөд авто тээврээр тээсэн ачаа 10.1 (55.1%) сая тонн, төмөр замын тээврээр тээсэн ачаа 4.6 (45.1%) сая тонноор тус тус өссөн нь нөлөөлсөн байна. 

10.    Мэдээлэл, харилцаа холбоо 

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 2026 оны эхний улиралд 965.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 132.4 (15.9%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэхүү өсөлтөд цахилгаан холбооны орлого 86.4 (16.5%) тэрбум төгрөг, компьютер программчлал, зөвлөгөө болон түүнд холбогдох үйл ажиллагааны орлого 38.7 (23.1%) тэрбум төгрөг, өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйл ажиллагааны орлого 6.5 (7.7%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. 

11.    Барилга 

Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2026 оны эхний улиралд 1.7 их наяд төгрөг болж, 1.6 (93.9%) их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 104.6 (6.1%) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна.

12.    Ажиллах хүч 

Ажиллах хүчний судалгааны 2026 оны эхний улирлын дүнгээр улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 60.4 (1.4 сая) хувь нь ажиллах хүч, 39.6 (932.1 мянга) хувь нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 60.4 хувь болж, өмнөх оны мөн үеэс 1.6 нэгж хувиар буурсан ба нийт 1.4 сая ажиллах хүчний 94.3 (1.3 сая) хувийг ажиллагч, 5.7 (80.6 мянга) хувийг ажилгүй иргэн бүрдүүлж байна. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2026 оны 1 дүгээр улирлын байдлаар 57.0 хувь болж, өмнөх оны мөн үеэс 1.7 нэгж хувиар буурсан байна. 

13.    Аюулт үзэгдэл, осол

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2026 оны эхний 4 сард 1817 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 202 (10.0%)-оор буурсан байна. Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 2026 оны эхний 4 сард 2441 хүн нэрвэгдэж, 13.0 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. 

14.    Мал аж ахуй

Улсын хэмжээнд 2025 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 25.3 сая хээлтэгч малын 14.2 сая (55.9%) нь 2026 оны эхний 4 сарын байдлаар төллөсөн байна. Гарсан төлийн 98.9 хувь буюу 14.0 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 820.5 (5.5%) мянгаар буурсан байна. Хурганы 7.0 сая буюу 99.0 хувь,  ишигний 5.8 сая буюу 98.8 хувь, тугалын 751.0 мянга буюу 98.9 хувь, унаганы 384.6 мянга буюу 99.1 хувь, ботгоны 58.1 мянга буюу 99.6 хувь нь бойжсон байна.

15.    Аж үйлдвэр 

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2026 оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 21.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.7 (54.1%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 7.4 (67.5%) их наяд төгрөг, боловсруулах салбар 174.3 (8.4%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. 

#онцолсон, #ҮСХ,