Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгостой залгаа хилийн дагуух цэргийн анги нэгжүүдийг хүчирхэгжүүлж, хамгаалалтыг бэхжүүлэхийг уриалжээ. Энэ нь дайнаас сэргийлэх гол түлхүүр хэмээн тэрбээр онцолсныг тус улсын төв мэдээллийн агентлаг уламжлав. БНАСАУ-ын цэргийн бүх дивиз, бригадын дарга нарын зөвлөгөөний үеэр хэлсэн үгэндээ Ким Жон Ун хилийн бүс дэх цэргийн хүчийг нэмэгдүүлж, "нэвтэршгүй цайз" болгон бэхжүүлэхийг үүрэг болгосон байна.
Хоёр Солонгос 1950-1953 оны дайны дараа энхийн хэлэлцээр байгуулаагүй, зөвхөн гал зогсоох тохиролцоонд хүрсэн тул албан ёсоор одоог хүртэл дайны байдалд байгаа гэж үзэж болно. Сөүл дэх Үндэсний нэгдлийн хүрээлэнгийн ахлах судлаач Хон Миний үзэж буйгаар, Ким Жон Уны өмнөд хилийн хамгаалалтыг бэхжүүлэх тухай мэдэгдэл нь хуурай газраас гадна тэнгисийн хилийн шугам орчимд цэргийн оролцоогоо нэмэгдүүлэх алхам байж болзошгүй аж.
Түүнээс гадна Хойд Солонгосын цэргүүд өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн бэхлэлт барьж, хана босгох зэрэг хамгаалалтын ажлуудаа эрс эрчимжүүлснийг Сөүл албан ёсоор мэдээлж буй.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3567