“Дэлхийн өрхийн эмч нарын өдрийг тохиолдуулан хүн төвтэй тусламж, үйлчилгээг иргэн бүрд хүртээмжтэй болгох, лавлагаа шатлалын ачааллыг бууруулж, ЭМДС-ийн мөнгийг хэмнэх боломжтой талаар мөн өрхийн эмчийг дунд шатны дарамт, хяналт шалгалт, элдэв тайлан, мэдээ бэлдэх ажлаас чөлөөлье гэсэн сэдвээр Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос мэдээлэл өглөө. 

Гэрэл зургийг MPA.mn

Жил бүрийн тавдугаар сарын 19-ний өдрийг дэлхий нийтээр “Дэлхийн өрхийн эмч нарын өдөр” болгон тэмдэглэдэг. Дэлхийн өрхийн эмч нарын нийгэмлэгээс энэхүү өдрийг өрхийн эмч нарын эрүүл мэндийн тогтолцоонд оруулж буй үнэт хувь нэмрийг үнэлэх, хүн төвтэй анхан шатны тусламж үйлчилгээний ач холбогдлыг олон нийт болон шийдвэр гаргагчдад ойлгуулах зорилгоор 2010 оноос эхлэн тэмдэглэж ирсэн.

Энэ жилийн дэлхийн уриа нь:

“ДИЖИТАЛ ЕРТӨНЦӨД – ЭНЭРЭНГҮЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ”

Монгол Улс энэхүү өдрийг 2012 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил “ДИЖИТАЛ ЕРТӨНЦӨД – ХҮН ТӨВТЭЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” сэдвийн хүрээнд өрхийн эмчийн бодит ажлын ачаалал, тулгамдсан асуудлыг олон нийт болон төрийн байгууллагуудад хандан дэвшүүлж байна.

Өнөөдөр өрхийн эмч нар иргэдэд хамгийн ойр, хамгийн хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа хэдий ч үндсэн үүргээс нь хөндийрүүлсэн олон төрлийн нэмэлт ачаалалд дарагдсан хэвээр байна. Тайлан мэдээ, давхардсан хяналт шалгалт, төрөл бүрийн аян, кампанит ажил нь эмчийн цагийг өвчтөнөөс нь “хулгайлж” байна.

Иймд дараах уриалгыг төр, бодлого боловсруулагчид болон холбогдох байгууллагуудад хүргэж байна. Үүнд:

- Өрхийн эмчийг дунд шатны хэт олон давхар хяналт, шалгалтаас чөлөөлөх
- Илүүдэл тайлан мэдээ, цаасан ажлыг бууруулж, цахим шийдлийг бодитоор хэрэгжүүлэх
- Эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээтэй холбоогүй аян, кампанит ажлын ачааллыг багасгах

Өрхийн эмчийг бичиг цааснаас бус иргэдийнхээ дэргэд ажиллах боломжийг бүрдүүлснээр:

- Иргэн бүр чанартай, хүртээмжтэй анхан шатны тусламж үйлчилгээ авах
- Өвчлөлийг эрт илрүүлж, хүндрэлээс сэргийлэх
- Эмнэлгүүдийн ачааллыг бууруулах
- Лавлагаа шатлалын хэт төвлөрлийг сааруулах
- Эрүүл мэндийн даатгалын сангийн үргүй зардлыг хэмнэх бодит боломж бүрдэх юм.

Өрхийн эмч бол зөвхөн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч бус, айл өрх бүрийн эрүүл мэндийн “хамгаалагч” юм. Тиймээс өрхийн эмчийг чөлөөлөх нь зөвхөн эмчийн асуудал биш иргэн бүрийн эрүүл мэндийн төлөөх бодлогын шинэчлэл юм гэж мэдээллээ. 

#live, #Дэлхийн өрхийн эмч нарын өдөр, #Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо,