Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Өмнөд Африкийн хамгийн том хот, эдийн засгийн гол зангилаа Йоханнесбург хотын цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтийг хязгаарлаж магадгүй байна. Тэд удаан хугацаанд хуримтлагдсан өр төлбөрөө барагдуулаагүй тул төрийн өмчит "Eskom" компани цахилгаан хангамжийг хязгаарлахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. 

"Eskom" компанийн албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, Йоханнесбург хотын захиргаа тус корпорацид 5.26 тэрбум ранд буюу 315.26 сая ам.долларын хугацаа хэтэрсэн өртэй байгаа ажээ. Үүнээс гадна ирэх зургадугаар сарын 5-ны дотор 1.58 тэрбум рандын төлбөрийг төлөх шаардлагатай гэнэ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан "Eskom" компани цахилгаан түгээх гол цэгүүдийн эрчим хүчний нийлүүлэлтийг бууруулах, таслах, эсвэл бүрмөсөн зогсоохоо анхааруулсан байна.

Түүнээс гадна Өмнөд Африкийн Үндэсний сангийн яам Йоханнесбург хотын санхүүгийн байдалд зовниж байгаагаа саяхан илэрхийлсэн байна.  Нөгөө талаас, урт хугацаанд санхүүгийн хүндрэлд байсан "Eskom" компанийн хувьд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудынхаа үйл ажиллагааг сайжруулсны ачаар сүүлийн найман жилийн хугацаанд  анх удаа ашигтай ажилласнаа тайлагнаад байгаа юм.

Эх сурвалж: Reuters 

#Өмнөд Африк,