Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Ардчилсан Конго улсын зүүн хэсэгт орших, босогчдын хяналтад байдаг Өмнөд Киву мужид Эбола вирусийн халдвар авсан тохиолдол албан ёсоор батлагдлаа. Халдвар авсан 28 настай иргэн тус мужийн төв Букаву хотын ойролцоох хөдөөгийн бүсэд нас барж, түүнийг оршуулсан бөгөөд энэ нь халдварын гол голомтоос хэдэн зуун километрийн зайд илэрсэн анхны тохиолдол болж байна. Эрүүл мэндийн салбарын шинжээчдийн үзэж байгаагаар, уг халдвар анх хойд зүгт орших Итури мужид илрэхээсээ өмнө хоёр сар орчмын хугацаанд тархсан байх магадлалтай ажээ. Ардчилсан Конго улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, одоогийн байдлаар улсын хэмжээнд халдварын 670 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, үүнээс 61 нь албан ёсоор батлагдаж, 160 хүн нас бараад байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага  Эбола вирусийн Бундибугио омгийн энэхүү дэгдэлтийг олон улсын хэмжээний онцгой байдал хэмээн зарласан юм. Халдвар ийнхүү тархаж байгаатай холбогдуулан хөрш Уганда улсад хоёр тохиолдол батлагдсан бөгөөд тус улс урьдчилан сэргийлэх үүднээс Конго руу хийх бүх нислэгийг зогсоохоо мэдэгдээд байна. Мөн АНУ-ын Төрийн департаментаас сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд Конго, Уганда, Өмнөд Суданд зорчсон Америкийн иргэдийг зөвхөн Вашингтон Даллес олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин эх орондоо ирж, нарийвчилсан эрүүл мэндийн үзлэгт орохыг шаардаж эхэллээ.

Эх сурвалж: Reuters 

#Конго улс, #Эбола вирус,