Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Африкийн орнуудад Эбола вирусийн халдвар дэгдсэнтэй холбоотойгоор Канад улс энэ бүс нутгаас ирэх иргэдэд түр хугацааны зорчих хориг тавихаа мэдэгдлээ. Канадаас гадна Багамын арлууд ч мөн ийм шийдвэр гаргахаар төлөвлөж байна. 

Канадын Засгийн газар Бүгд найрамдах Ардчилсан Конго, Уганда болон Өмнөд Судан улсын оршин суугчдыг лхагва гарагаас эхлэн 90 хоногийн хугацаанд тус улсын хилээр нэвтрэхийг хориглож байна. Хилийн энэхүү хориг нь Эбола вирусийг Канадын нутаг дэвсгэрт дэгдэх, тархах эрсдэлээс сэргийлэх зорилготой ажээ. 
Өнгөрсөн долоо хоногт АНУ мөн сүүлийн долоо хоногуудад Конго, Уганда, Өмнөд Суданаар аялсан гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглосон юм.

Канадын Нийтийн эрүүл мэндийн агентлагийн мэдэгдсэнээр, халдвар гарсан бүс нутгаас ирж буй Канадын иргэд, байнгын оршин суугчид болон  гадаадын иргэдэд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байсан ч тавдугаар сарын 30-наас эхлэн 21 хоногийн турш албадан тусгаарлах шаардлага тавих аж.

Карибын тэнгисийн Багамын арлууд улс ч адил сүүлийн 21 хоногийн хугацаанд дээрх гурван улсад зорчсон хүмүүст хилээр нэвтрэх хориг тавихаар зэхэж байгаа аж. 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага  Эбола вирусийн Бундибугио омог Конго улсад үндэсний хэмжээнд дэгдэх эрсдэлтэйг анхаарууллаа. 

Эх сурвалж: Reuters 

#Канад, #Эбола вирус,