Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн мэдээлэл өглөө. 

ХҮҮХДҮҮД НИКОТИНЫ ДОНТОЛТЫН ШИНЭ ДАВАЛГААНД ӨРТӨЖ БАЙНА

Монгол Улсад тамхины хэрэглээ эрүүл мэндийн хамгийн том эрсдлүүдийн нэг хэвээр байна. Өнөөдөр жил бүр ойролцоогоор 4300 хүн тамхинаас шалтгаалж нас барж, тамхинаас үүдэлтэй эдийн засгийн алдагдал 801 тэрбум төгрөгт хүрч байна. Энэ нь зөвхөн эрүүл мэндийн асуудал биш, үндэсний хэмжээний эдийн засаг, бүтээмж, хүний хөгжлийн асуудал болоод байна.

Сүүлийн жилүүдэд уламжлалт тамхины зэрэгцээ электрон тамхи, vape бүтээгдэхүүний хэрэглээ эрчимтэй өсөж байна. Ялангуяа өсвөр үеийн хэрэглээ ноцтой түвшинд хүрчээ.

2023 оны судалгаагаар 13–17 насны хүүхдүүдийн 24.8 хувь нь электрон тамхи хэрэглэж байсан бол 19.9 хувь нь уламжлалт тамхи хэрэглэж байсан байна. Өөрөөр хэлбэл дөрвөн хүүхэд тутмын нэг нь электрон тамхи хэрэглэж байгаа гэсэн үг юм.

Үүнээс гадна өсвөр насныхны 57.7 хувь нь нас шалгуулахгүйгээр тамхи худалдан авч байсан бөгөөд 82.9 хувь нь ТҮЦ болон хүнсний дэлгүүрээс тамхи худалдан авсан гэсэн судалгаа гарсан. Энэ нь хүүхдийг хамгаалах одоогийн тогтолцоо хангалтгүй байгааг харуулж байна.

МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ХАМГИЙН ХЯМД ТАМХИТАЙ ОРНУУДЫН НЭГ

Олон улсын харьцуулалтаар Монгол Улсад нэг хайрцаг тамхины дундаж үнэ 1.65 ам.доллар байгаа нь АНУ-ын 10.25 ам.доллар, БНСУ-ын 4.8 ам.доллар, Японы 4.2 ам.доллартай харьцуулахад хэд дахин хямд байна.

ДЭМБ-аас тамхины жижиглэнгийн үнийн дор хаяж 75 хувийг татвар эзлэх ёстой гэж зөвлөдөг. Тамхины татвар нь хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй арга хэмжээний нэг гэж үздэг.

МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР НИКОТИНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ ӨСӨЖ БАЙНА

2024 онд Монгол Улс 3.5 тэрбум ширхэг янжуур тамхи, 8.2 сая ширхэг электрон тамхи импортолсон байна. Утаат тамхины импорт бага зэрэг буурч байгаа боловч электрон тамхины зах зээл эрчимтэй өсөж байна.

2024 онд сигар, янжуур тамхинаас төвлөрүүлсэн татварын орлого 257.8 тэрбум төгрөгт хүрсэн бол электрон тамхины татварын орлого 11.8 тэрбум төгрөг болсон байна.

ДЭЛХИЙ НИЙТ ЗОХИЦУУЛАЛТАА ЧАНГАЛЖ БАЙНА

Их Британи smoke-free generation бодлого хэрэгжүүлж байна. Австрали дэлхийн хамгийн хатуу тамхины бодлоготой орнуудын нэг болсон. Франц тамхины үнийг үе шаттайгаар нэмэгдүүлсэн. БНХАУ электрон тамхийг тамхитай адил ангилж, амттай бүтээгдэхүүнийг хориглосон.

ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ЗОРИЛГО

Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зорилго нь:

- Хүүхэд, өсвөр үеийг никотины донтолтоос хамгаалах
- Электрон тамхины зохицуулалтыг бий болгох
- Тамхины сурталчилгаа, маркетингийг хязгаарлах
- Хууль бус худалдааг бууруулах
- Тамхинаас гарах үйлчилгээг хөгжүүлэх
- Ирээдүйн өвчлөл, нас баралтыг бууруулах

Бидний зорилго бол насанд хүрсэн хүний сонголтыг хязгаарлах бус, харин хүүхэд, өсвөр үеийг никотины донтолтоос хамгаалах, олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах явдал юм.

Өнөөдөр бидний өмнө байгаа сонголт бол хүүхдүүдийг никотины шинэ давалгаанд алдасгаар байх уу, эсвэл ирээдүйн эрүүл мэндийг хамгаалах бодлогын шийдвэр гаргах уу гэсэн асуудал юм.

#онцолсон, #live, #УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, #Тамхины хяналтын тухай хууль,