Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
ДЭМБ Эбола вирусийн Бундибугё омгийн халдварын үед туршилтын шатны гурван эмийг нэн тэргүүнд хэрэглэхийг зөвлөлөө. Үүнд "Mapp Biopharmaceutical" компанийн MBP134, "Regeneron" компанийн мафтивимаб болон "Gilead Sciences" компанийн вирусийн эсрэг ремдесивир гэсэн эмүүд багтаж байна.
ДЭМБ-аас мэдээлснээр, эдгээр эм бэлдмэл болон боломжит бусад вакциныг үр дүнтэй эсэхийг нь клиник туршилтаар нарийвчлан үнэлэх шаардлагатай байгаа бөгөөд тус байгууллага болон хөндлөнгийн шинжээчид үүн дээр ажиллаж байна. "Regeneron" компанийн мэдэгдэлд дурдсанаар, хэрэв ДЭМБ яаралтай эмчилгээнд, эсвэл нэмэлт судалгааны бүрэлдэхүүн хэсэг болгон ашиглахыг хүсвэл мафтивимаб эмийн нөөцийг Конгод хэдийн бэлдээд байгаа аж.
Вакцинууд дундаас Олон улсын ДОХ-ын вакцины санаачилга байгууллагын хөгжүүлж буй, нэг тунгаар хэрэглэдэг "rVSV Bundibugyo" хэмээх вакцин хамгийн ирээдүйтэй гэж тооцогдож байна. Гэвч тус вакцин ирэх долоодугаар сараас есдүгээр сарын хугацаанд туршиж арай амжихгүй байх магадлалтайг ДЭМБ тэмдэглэжээ. Харин Оксфордын их сургууль болон Энэтхэгийн Ийлдэс судлалын хүрээлэнгийн хамтран хөгжүүлж буй "ChAdOx1 Bundibugyo" вакцин нь ирэх хоёр сарын дотор туршилтад бэлэн болох боломжтой аж.
ДЭМБ мөн "Merck" компанийн гаргасан, Эбола вирусийн эсрэг албан ёсны зөвшөөрөлтэй цорын ганц вакцин болох Эрвебог ашиглах боломжийг авч хэлэлцсэн байна. Гэвч уг вакцин нь Бундибугё омгийн халдвараас хамгаалах чадвар хангалттайг нотлох судалгааны үр дүн хязгаарлагдмал байна.
Эх сурвалж: Reuters

#дэмб, #Эбола вирус,