Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Флорида муж дахь хөөрөх талбай дээр туршилт хийж байсан "Blue Origin" компанийн  "New Glenn" пуужин дэлбэрсэн байна. Жэф Безосын энэхүү компанийн төхөөрөмж ийнхүү дэлбэрсэн нь  Илон Маскийн "SpaceX" компанитай өрсөлдөх төлөвлөгөөнд нь том цохилт болжээ. 

Флоридагаас сансрын хөлөг хөөргөх үйл явцыг шууд дамжуулдаг "NASASpaceflight" сувгийн бичлэгээс үзвэл, орон нутгийн цагаар 21:00 цагийн орчимд "New Glenn" пуужингийн хөдөлгүүр талбай дээр асмагцаа аварга том галm бөмбөлөг болон хувирч, улмаар агаарт утаа манарч байгааг харж болно. 

"Blue Origin" компани уг пуужинг дөрөв дэх хөөргөлтдөө бэлтгэж байсан бөгөөд энэхүү осол нь "New Glenn" пуужингийн хувьд дараалсан бүтэлгүйтлүүдийн хамгийн сүүлийнх нь болж байна. Уг пуужин нь НАСА-гийн "Artemis" хөтөлбөрийн хүрээнд сарны модуль болон ачаа тээврийг хүргэх гол үүргийг гүйцэтгэх ёстой юм. Энэ осол болохоос ердөө хоёр хоногийн өмнө НАСА-гаас "Blue Origin" компанид сарны гадаргуу дээр явагч робот буулгах 188 сая ам.долларын гэрээг компанид  олгоод байсан аж. 

"Blue Origin" компанийн зүгээс пуужингийн хөдөлгүүрийг газартай бэхэлж асаах туршилтын үеэр доголдол гарсан болохыг баталлаа.
"Маш хүнд өдөр байлаа. Гэхдээ бид юуг дахин барих шаардлагатай байна, тэр бүхнийг шинээр босгож, нислэгтээ эргэн орох болно. Энэ нь үнэ цэнтэй үйл хэрэг" хэмээн Жэф Безос X хуудсандаа бичсэн бөгөөд ослын үндсэн шалтгааныг тогтооход хугацаа эрт байгааг нэмж дурджээ.

Эх сурвалж: Reuters 

#пуужин, #"Blue Origin" компани,