Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Бүгд найрамдах Ардчилсан Конго улсад Эбола вирусийн халдварын шинэ тохиолдол 19-өөр нэмэгдэж, халдвартай нь батлагдсан хүний нийт тоо 282 болсон  байна.  Тус улсын Харилцаа холбооны яамнаас гаргасан мэдээллээс үзвэл, Итури мужид 264, Хойд Киву мужид 15, Өмнөд Киву мужид 3 тохиолдол тус тус батлагдаад байна. Дээрх батлагдсан тохиолдлуудаас гадна  нийт 42 хүн нас бараад байгаа юм. 
Эбола вирусын Бундибугё омгоор үүсгэгдсэн энэхүү халдварт зориулсан тусгай вакцин байхгүйг ДЭМБ мэдэгдсэн. Одоогоор эрдэмтэд вакцин, эмийн туршилтуудыг яаралтай эхлүүлэхээр ажиллаж байна.

Үүний зэрэгцээ халдварын голомт болоод буй Итури, Хойд Киву зэрэг мужууд нь олон жилийн турш үндэстэн хоорондын мөргөлдөөнтэй байгаа, одоогийн байдлаар 1.9 сая орчим хүн тусламж нэн шаардлагатай байгаа хүмүүнлэгийн хямралын бүс юм. Энэхүү нөхцөл байдал нь эмнэлгийн тусламж хүргэх, халдварын тархалтыг хянахад ноцтой саад болж байна. 

Эх сурвалж: Reuters 

#Конго, #Эбола вирус,