"Газрын гадаргаас 40 милийн (ойролцоогоор 64 км) өндөрт задарч буй солирыг GOES-19 цаг уурын хиймэл дагуул бүртгэн авчээ. Зураг: CIRA

Дэлхийг чиглэн унаж байсан солир АНУ-ын зүүн хойд бүс нутгийн агаар мандалд дэлбэрч, 300 тонн ТНТ-тэй тэнцэхүйц хэмжээний хүчтэй дуу чимээ, нүргээн гарсан тухай НАСА мэдээллээ. Уг солир орон нутгийн цагаар өдөр 14:00 цагийн үед Массачусетс мужийн зүүн хойд, Нью-Хэмпшир мужийн зүүн өмнөд хэсгийн дээгүүр задарсан байна. АНУ-ын Сансар судлалын агентлагийн төлөөлөгч Женнифер Дорэн "Энэхүү солир нь одоогоор идэвхтэй байгаа ямар нэгэн солирын урсгалтай огт хамааралгүй, байгалийн биет байсан. 

Мөн сансрын хог хаягдал, эсвэл хиймэл дагуул агаар мандалд орж ирсэн тохиолдол биш" хэмээжээ. Уг солир газрын гадаргуугаас дээш 64 км өндөрт дэлбэрч задрах үедээ цагт 120,000 гаруй км хурдтай нисэж байсан талаар НАСА-гийн мэргэжилтнүүд онцлов. Тухайн бүс нутгийн оршин суугчид гэнэтийн хүчтэй нүргээн, чанга дуу гарахыг сонссон бөгөөд байшин барилгууд нь хүчтэй нүргээнд чичирч байсан талаар олон нийтийн сүлжээнд бичиж байна. 

Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #АНУ, #солир,