Хятадын технологийн салбарын ирээдүйг тодорхойлогч хиймэл оюун ухааны "Manus" стартапыг дэлхийн технологийн гигант "Meta" корпорац худалдаж авахаар тохиролцсон хэлэлцээрийг Бээжингийн эрх баригчид хүчээр цуцалснаас хойш нэг сар өнгөрч байна. Энэхүү шийдвэрийн дараа БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс Хятадын хөрөнгө оруулагчид, дэвшилтэт технологи, эмзэг өгөгдөл болон үндэсний аюулгүй байдалтай холбоотой хилийн чанад дахь бүхий л бизнесийн хэлэлцээрүүдэд тавих хяналтаа эрс чангатгасан шийдвэр гаргалаа.

Ирэх долоодугаар сарын 1-нээс эхлэн мөрдөгдөх энэхүү шинэ зохицуулалтын дагуу Хятадын хязгаарлалт тогтоосон бараа бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээ болон тэдгээртэй холбоотой өгөгдлийг хилийн чанадад экспортлоход заавал урьдчилсан, албан ёсны зөвшөөрөл авах шаардлагатай болж байна. Энэхүү журам нь Хятадын өндөр технологи болон хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулалт хийсэн дэлхийн тоглогчдын хувьд ч хууль эрх зүйн эрсдэл үүсгэж буй. Учир нь Бээжингийн зүгээс олон улсын хэмжээнд нэгэнт хийчихсэн, баталгаажсан бизнесийн гүйлгээ, хэлэлцээрүүдийг ч цуцлах албан ёсны эрх зүйн үндэслэлийг гаргаж ирлээ. Өмнө нь "Meta-Manus"-ын хэлэлцээрийг Хятадын тал гадагш чиглэсэн хөрөнгө оруулалтын хуулиудыг зөрчсөн хэмээн тайлбарлаж байсан ч яг ямар заалт зөрчсөнийг тодорхой дурдаагүй. Гэхдээ энэ нь дотоодын компаниуд Бээжингийн зөвшөөрөлгүйгээр гадаадын хөрөнгө оруулагчдад хувьцаагаа шилжүүлэхийг хатуу хориглосон дохио байсныг шинжээчид онцолж байв. Бээжингийн эрх баригчид хиймэл оюун ухааныг үндэсний аюулгүй байдлын тулгуур, нэн эмзэг салбар гэж үзэж байгаа учраас технологи, оюуны өмч болон мэдээллийн урсгалыг хилийн чанад руу алдахаас ийнхүү сэргийлж байна гэж шинжээчид онцолж байна. 

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #ХЯтад,