Гэрэл зургийг MPA.mn

Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очиртой ярилцлаа. 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх эсэх шатанд өргөн мэдүүлсэн гишүүд нь хуулийн хугацаанд батлагдаж амжихгүй гэдэг шалтгаанаар буцаан татлаа. Хуулийн төслийн санал боловсруулах хэрэгцээ, шаардлагын талаар ярилцлагаа эхэлье. 

-Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаа нь сонгох, сонгогдох эрхийг хангах, тэрхүү эрхээ баталгаатай эдлэх нөхцөл, боломжийг бүрдүүлж байгаагаас шууд хамаардаг. Улмаар сонгуулийг хэрхэн чөлөөт, шударга, ил тод зохион байгуулж байгаа нь Үндсэн хуульт ардчиллын үзүүлэлт болдог. Тэр ч утгаараа сонгогчийн сонгох эрхээ эдлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, одоогийнхоос сайжруулах нь  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндсэн шалтгаан нь байсан.

-Одоогийн нөхцөл гэдэг нь сонгогчдын ирцтэй хамааралтай байх.

-Сонгогчийн ирц оролцоо сонгуулиас сонгуулийн хооронд тогтмол буурч байгаа нь сонгууль бүх нийтийн байх, бүх нийтийн оролцоог бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна. Ирцийн тоон баримт дурдвал, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн ирц 1993 онд 92.7 хувь, 1997 онд 85.1, 2001 онд 82.9, 2005 онд 74.98 хувь, 2009 онд 73.59 хувь, 2013 онд 66.5 хувь, 2017 онд 68.27 хувь, 2021 онд 59.29 хувь болж буурсан.

-Ирц буурч байгаа шалтгаан нь сонгуулийн зохион байгуулалттай холбоотой байна уу, сонгогчийн идэвх оролцооноос хамаарч байна уу?

-Сонгуулийн ирц оролцоо буурч байгаа гол шалтгаан нөхцөлийг тодорхойлох зорилгоор Сонгуулийн ерөнхий хороо 2025 онд 21 аймаг, 330 сумын нийт 11700 сонгогчийн хамруулсан “Сонгогчийн зан төлөвийн судалгаа” хийсэн. Судалгаанд оролцогчдын сонгуульд оролцоогүй шалтгааныг тодруулахад 33.9 хувь нь санал авах өдөр байнгын оршин суугаа газраасаа өөр газарт байсан, 7.7 хувь нь орон нутагт байнгын хаягтай нийслэлд байгаа оюутнууд, 0.5 хувь нь гадаад улсад байсан гэж хариулсан байдаг. Эндээс байнга оршин суугаа хаягаасаа өөр газарт байгаа сонгогчийн сонгох эрхийг хангах хэрэгцээ шаардлага байгаа нь харагдаж байгаа юм.

Сонгогчдын ирц буурч байгаа шалтгаан, холбогдох байгууллагуудаас авсан тоо баримтаас дүгнэхэд гадаад улсад байгаа 120 мянга, улирлын шинж чанартай ажил, хөдөлмөр эрхэлдэг буюу уул уурхай, ачаа тээврийн салбарын 56 мянга, орон нутгийн хаягтай нийслэлд сурч байгаа 20 мянган оюутан, байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажилладаг 46 мянган төрийн албан хаагч, нийтдээ 250 мянга орчим сонгогчийн сонгох эрхээ эдлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, түүнд шаардлагатай эрх зүйн орчныг зайлшгүй бүрдүүлэх шаардлагатай байгаа юм. 250 мянга гэдэг нь 10 сонгогч тутмын 1 нь хуулийн зохицуулалтаас хамаарсан буюу байнга оршин суугаа хаягтаа саналаа өгдгөөс хамаарч сонгох эрхээ эдэлж чадахгүй байна гэсэн үг.

-Танай байгууллагаас энэ нөхцөл шалтгааныг УИХ-д танилцуулсан уу?

-Гэнэт яригдаад байгаа асуудал огт биш. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд гадаад улсад болон байнга оршин суух хаягаасаа өөр газар байгаа сонгогчдын сонгох эрх хангагдахгүй байгаа талаар дүгнэлт, санал гарсан. Улсын Их Хурал 2025 онд уг илтгэлийг хэлэлцээд 77 дугаар тогтоол гаргаж “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гадаад улсад байгаа болон Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа боловч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн хаягаас өөр газарт байгаа иргэн, оюутан, суралцагчид, сонгуулийн санал авах өдөр албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагч, уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтан зэрэг сонгогчдын сонгох эрхийг эдлүүлэх, санал өгөх боломжит хувилбарыг тодорхойлж, эрх зүйн орчныг бий болгох талаар санал боловсруулах”-ыг үүрэг болгосон.

Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтээ холбогдох байнгын хороонд хүргүүлж, хууль санаачлагчид хуулийн төслийн саналаа хүргүүлсэн нь та бид хоёрын ярилцаад байгаа хуулийн төсөл болсон гэсэн үг.

-Оршин суугаа хаягаасаа өөр газарт болон гадаад улсад байгаа сонгогчдын сонгох эрхийг эдлүүлэх зохицуулалт нь юу байсан бэ. Хуулийн төсөл буцаан татагдсан учраас өнгөрсөн цаг дээр асууж байгааг тодотгох нь зөв байх.

-Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг хөнгөвчлөх, байнга оршин суугаа хаягаасаа өөр газарт байгаа болон санал авах өдөр санал авах байранд очих боломжгүй сонгогчийн саналыг урьдчилж авах, байгаа газарт нь санал авах зохицуулалт хийх зэрэг санал авах төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Гадаадад байгаа сонгогчдын ирц оролцоог нэмэгдүүлэх, техникийн шийдлийг судлах зорилгоор Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулж, холбогдох судалгааг хийсэн. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Бум-Очир ахалж ажилласан учраас хуулийн төсөл санаачилсан гэсэн үг. Гадаад улсад байгаа сонгогчдын сонгуулийн ирц оролцоо бага байгаа нь 1 дүгээрт саналаа өгөхийн тулд хуулиар тогтоосон хугацаанд урьдчилан бүртгүүлдэг, 2 дугаарт Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаггүй хотод байгаа сонгогч саналаа өгөхийн тулд бүртгүүлэх гэж, саналаа өгөх гэж хоёр удаа ирж, очиж хүндрэл үүсдэг, 3 дугаарт санал авах ажиллагаа нь сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө эхэлж, дуусаж байгаа нь мэдээлэл, мөрийн хөтөлбөрт үндэслэн сонголтоо хийх боломжийг хязгаарладаг, 4-дүгээрт санал авах өдөр цөөн буюу 2 хүртэл өдөр байхаар тогтоодог зэрэг шалтгаантай байна. Тиймээс урьдчилан бүртгүүлэхгүйгээр шууд санал өгөх, хугацааны хувьд санал авах өдрөөс 13 хоногийн өмнө эхэлж, 5 хоногийн турш санал авах ажлыг зохион байгуулахаар тусгасан.

-Өөр газраас саналаа өгөх  зохицуулалтыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан бэ. Сонгогчийн нэрийн жагсаалт багагүй хардлага дагуулах шиг болсон.

-Дээр ярьсанчлан уул уурхай, зам тээврийн салбарын ажилчид ихэвчлэн сонгох эрхээ эдэлж чаддаггүй. Байнга оршин суугаа хаягаасаа өөр газар байгаа сонгогчдод зориулж Сонгуулийн ерөнхий хорооноос тусгайлан санал авах байр бэлтгэж саналаа өгөх боломжоор хангах зохицуулалт хийсэн. Сонгогчийн нэрийн жагсаалтын тухайд иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан тухайн сонгогчийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалтын нэгдсэн санд “үндсэн хэсгээс өөр санал авах байранд санал өгсөн” тэмдэглэгээг хийнэ. Өөрөөр хэлбэл, Завхан аймгийн иргэн Өмнөговь аймагт саналаа өгвөл сонгогчдын нэгдсэн санд тухайн иргэн саналаа өгсөн гэдэг мэдээлэл орно гэсэн үг.  

-Санал авах хэлбэр, төрлийг л олон болгох зорилготой хуулийн төсөл байж ээ?

-Гол зохицуулалт нь тэр. Одоо мөрдөж байгаа хуулийн зохицуулалтаар эх орондоо байгаа сонгогч байнга оршин суугаа хаяг дээрээ, гадаад улсад байгаа бол урьдчилж хүсэлт гаргасныхаа дагуу дипломат төлөөлөгчийн газраа очиж санал өгөхөөр байгаа. Үүн дээр саналаа өгөх гурван төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгасан.  Жишээгээр яривал, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Дондог гадаад улсад ажиллаж, амьдарч байгаад саналаа өгвөл урьдчилж хүсэлт гаргахгүйгээр 5 хоногийн аль нэг өдөр нь 07:00-17:00 цагт тухайн улсад байгаа дипломат төлөөлөгчийнхөө газарт очоод санал тоолох төхөөрөмжөөр саналаа өгнө.

Дондог яг санал авах өдөр өөр тийшээ явахаар төлөвлөчихсөн байвал 5-аас доошгүй хоногийн өмнө хүсэлт гаргасны дагуу  санал авах өдрөөс 3 хоногийн өмнө аль нэг өдөр нь 09.00-17.00 цагт өөрийнхөө харьяа хэсгийн хороондоо очиж урьдчилж саналаа өгч болно.

Жишээ авсан Дондог Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажиллаж, үндсэн хаяг дээрээ очиж саналаа өгөх боломжгүй бол Ханбогд суманд Сонгуулийн ерөнхий хорооноос тусгайлан бэлтгэсэн санал авах байранд очиж саналаа өгөх боломжийг нээнэ гэсэн үг. Ханбогд суманд гэхэд жишээ авсан Дондог шиг 17800 иргэний сонгох эрхийг өөрт нь хүндрэлгүйгээр шийдэх боломж энэ.

-Та бид хоёрын жишээ авсан Дондог Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа шүү дээ. Өөр газар саналаа өгөхөөр нөгөө хардаад байдаг “царцаа” болох юм биш үү?

-Харин ч сонгогчийн шилжилт хөдөлгөөн багасна. Сонгогчийн нэрийн жагсаалтын нэгдсэн сан бий. Тухайн иргэн саналаа өгөхөд сонгогчийн нэрийн жагсаалтын нэгдсэн санд саналаа өгснөөр бүртгэгдэнэ. Дондог Ханбогд суманд эсвэл гадаадад саналаа өгсөн ч Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэний хувиар нэгдсэн санд бүртгэл, мэдээлэл нь орно гэсэн үг.

-Ингэж олон төрөл, хэлбэрээр саналаа өгөхөд техник хэрэгсэл, санал тоолох төхөөрөмж өөр байх уу?

-Холбогдох байгууллага, албан хаагчид багагүй хугацаанд судалгаа хийсний үндсэн дээр ICX (Image Cast X) төхөөрөмжийг ашиглах боломжтой гэж үзсэн. Ажиллагааны хувьд энгийнхээр тайлбарлахад, сонгогч бүртгүүлэхэд өөрийнх нь саналаа өгөх тойргийн мэдээлэл бүхий карт олгоно. Санал тоолох төхөөрөмжид тухайн картаа таниулахад дэлгэцэд өөрийнх нь санал өгөх тойргийн саналын хуудас гарах юм. Саналын хуудаст саналаа тэмдэглээд санал тоолох төхөөрөмжид уншуулна. Санал хураалт дуусахад одоо ашиглаж байгаа төхөөрөмж шиг дүнг төв серверт шууд дамжуулж, нэгтгэнэ гэсэн үг.

-Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуулийн хуулийн дээрх зохицуулалтыг хийж амжихааргүй боллоо. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах боломжтой болов уу?

-Сонгогчийн сонгох эрхээ хэрэгжүүлэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, түүнд шаардлагатай эрх зүйн орчин боловсронгуй болгох нь төрийн үүрэг. Дээр хэлсэнчлэн Улсын Их Хурлын 77 дугаар тогтоолоор энэ үүргийг албажуулсан байгаа. Сонгуулийн ерөнхий хорооны хувьд хуулийн төслийн саналаа холбогдох байгууллагуудад хүргүүлнэ.

Сонгуулийн ерөнхий хороо сонгох, сонгогдох эрхийг хангаж, ард иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Эрхийг нь хангахын тулд саналаа олон төрлийн арга хэлбэрийг нэвтрүүлэх шаардлагатай. 

-Ер нь санал тоолох төхөөрөмж, техник ашиглаж байхаар сонгогчдын саналыг гараар тоолдог байя гэх яриа олон нийтийн сүлжээнд багагүй гарах юм.

-Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль 2011 онд батлагдсанаас хойш санал авах, тоолох, дүн гаргах төхөөрөмжийг ээлжит болон нөхөн, дахин сонгуулиудад 17 удаа ашиглаж байгаа. Санал авах ажиллагаа дууссаны дараа хяналтын тооллого буюу гараар тоолдог.

-Ярилцсанд баярлалаа.

#Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль,