Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Apple компани ухаалаг гар утасны зах зээлд шинэ алхам хийж, анхны эвхэгддэг iPhone-оо танилцуулах гэж буй. Тус компани шинэ iPhone-уудын нээлтийн арга хэмжээг есдүгээр сарын 9-нд зохион байгуулахаар зарласан бөгөөд эвхэгддэг загварыг энэ үеэр танилцуулж магадгүй байна.
Шинэ төхөөрөмж нь ном шиг дотогшоо эвхэгддэг загвартай, дэлгэхэд ойролцоогоор 7.8 инчийн дэлгэцтэй байх талаар мэдээллүүд гарчээ. Мөн Apple уг төхөөрөмжийг дээд зэрэглэлийн ангилалд байршуулж, үнэ нь 2,000 ам.доллараас давж болзошгүй гэсэн таамаг бий. Эдгээр техникийн үзүүлэлт, үнэ нь одоогоор Apple-аас албан ёсоор батлагдаагүй байна.
Apple эвхэгддэг утасны зах зээлд Samsung тэргүүлж байгаа үед шинэ бүтээгдэхүүнээрээ өрсөлдөхөөр зорьж байна. Шинжээчид Apple-ийн зах зээлд нэвтрэлт нь эвхэгддэг ухаалаг утасны хэрэглээг улам өргөжүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм.
Ийнхүү есдүгээр сарын 9-ний нээлт нь Apple-ийн шинэ гүйцэтгэх захирал Жон Тернусын удирдлага дор болох анхны томоохон бүтээгдэхүүний арга хэмжээ гэдгээрээ мөн онцлог.
Эх сурвалж: Reuters

#Apple,

Эрдэнэт-Овоо:
USD | 3586