Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Дашцэрэнгийн Гунгаагийн “Амьдралын өнгө” бие даасан үзэсгэлэн өнөөдөр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнд уран бүтээлчийн олон жилийн турш зурсан бүтээлүүдийг төлөөлөх график, усан будаг, хөрөг, байгаль, монгол ахуй, түүх, соёлын сэдэвт бүтээлүүд дэлгэгдэж байна. Д.Гунгаа нь зураасан зургийн урлагт, тэр дундаа төмөр бар, хуурай зүүний техникээр дагнан ажиллаж, Монголын график урлагийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулсан уран бүтээлч юм. 

Түүний бүтээлүүд Монголын болон олон улсын үзэсгэлэнгүүдэд гарч, Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагддаг. “Амьдралын өнгө” үзэсгэлэн есдүгээр сарын 8-ныг дуустал үргэлжилнэ.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #онцлох зураг,