ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Үзүүлэлт | Мэдээлэл |
Сонгогдсон тойрог | УИХ-ын 2024 оны сонгуулийн 4 дүгээр тойрог — Хойд бүс (Хөвсгөл, Булган, Орхон аймаг) |
Байнгын хороо | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн; Өргөдлийн байнгын хорооны гишүүн |
Дэд хороо | Агаар, орчны бохирдлын дэд хорооны гишүүн |
Парламентын бүлэг | УИХ дахь Монгол–Солонгос, Монгол–Финландын парламентын бүлгийн дарга |
Гүйцэтгэлийн тойм | 2 байнгын хороо; 1 Ажлын хэсэг ахалж, 8 Ажлын хэсэгт гишүүнээр ажиллаж байна |
Байгаль орчин, ой, тусгай хамгаалалттай газар нутаг, хөдөө аж ахуй, хэрэглэгчийн эрх, орон нутгийн хөгжлийн чиглэлээр хууль тогтоох болон хяналтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.

ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Байгаль орчны салбарын эрх зүйн шинэчлэлийг тэргүүлэх чиглэл болгож, дараах хуулийн төслүүдийг санаачилж, боловсруулах Ажлын хэсгийг удирдан ажиллаж байна.
Санаачилсан хуулийн төслүүд:
-Ойн салбар 1.4 тэрбум ам.долларын орлого олох боломжтой
Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив. Улсын Их Хурлын нэр бүхий 17 гишүүний хамт санаачилж өргөн мэдүүлсэн. Төсөл нь 10 бүлэг, 59 зүйлтэй бөгөөд ойг экологи, нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь хамгаалалтын бүс, ашиглалт, тусгай зориулалтын ой гэж ангилах, 10 жилийн ойн менежментийн төлөвлөгөө батлах, таримал ойг эзэмших, нүүрстөрөгчийн зах зээлд оролцох зэрэг зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан. Төсөл санаачлагчид Монгол Улсын ойн салбар урьдчилсан тооцооллоор 800 саяас 1.4 тэрбум ам.долларын орлого оруулах боломжтой гэж үзэж байна.
-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга
Хуулийн төсөл нь тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн унаган төрх, биологийн олон янз байдал, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хадгалан хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах, нутгийн иргэдийн оролцоог хангах, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
Нэгдүгээр бүлэгт тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн үйлчлэх хүрээ, хуулийн нэр томьёоны тодорхойлолт, баримтлах зарчим, тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний сүлжээний талаар тусгана. Хуулийн төслийн нэр томьёог Монгол Улсын олон улсын гэрээ болох Биологийн олон янз байдлын конвенц болон бусад хууль тогтоомж, олон улсын байгууллагын санал, зөвлөмжид тулгуурлан тодорхойлсон болно.
Хуулийн төслийн шинэчилсэн найруулга нь нийт 9 бүлэг, 57 зүйлтэй байна.
-Хот, суурин газрын ногоон байгууламжийн тухай анхдагч хуулийн төсөл
Хот, суурин газрын ногоон байгууламжийг бие даасан хуулиар зохицуулах хэрэгцээ шаардлагыг танадан судалгаагаар тогтоогдсон тул энэ хуулийг 8 бүлэг 35 зүйлтэйгээр боловсрууллаа. Энэ хуулиар хот, суурин газрын ногоон байгууламжийг төлөвлөх, байгуулах, хамгаалах, арчлах, нөхөн сэргээх, ашиглах, бүртгэх, санхүүжүүлэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулна.

-Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга.
Шинээр боловсруулах Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслөөр нийт заалтын 50-аас дээш хувьд үг, найруулгын болоод утга агуулгын нэмэлт, өөрчлөлт орох, шинэ зүйл, заалтууд нэмэгдэхээр байгаа тул шинэчилсэн найруулгын төсөл хэлбэрээр боловсруулна. Энэ хуулийн төсөл нь 10 бүлэгтэй бөгөөд уг хуулиар зохицуулах харилцаа, хамрах хүрээг дараах байдлаар тусгана. Үүнд:
Хуулийн төслийн Нэгдүгээр бүлэгт, хуулийн зорилт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж, хуулийн үйлчлэх хүрээ, нэр томьёо, хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах зарчим тусгана. Хоёрдугаар бүлэгт, хэрэглэгчийн чанар аюулгүй байдлын шаардлага хангасан бараа, ажил үйлчилгээгээр хангагдах, учирсан хохирлоо барагдуулах, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний талаар мэдээлэл авах, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, саналаа илэрхийлэх, шүүхээр хамгаалуулах, төрийн болон төрийн бус байгууллагаас дэмжлэг авах, хэрэглээний боловсрол ба сургалтаар хангагдах эрх, хөгжлийн бэрхшээлтэй хэрэглэгчийн эрх, ашиг сонирхол зэрэг харилцааны зохицуулалтыг тусгана.
Гуравдугаар бүлэгт, хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг хүргэж байгаа аж ахуй эрхлэгчийн хүлээх үүрэг, хэрэглэгчтэй байгуулах гэрээний зохицуулалт, бүтээгдэхүүнийг зах зээлээс буцаан татах зохицуулалт, бүтээгдэхүүний баталгаат хугацааг тогтоох, бараа бүтээгдэхүүнд засвар хийх, техникийн үйлчилгээ үзүүлэх үйлдвэрлэгчийн үүрэг, бүтээгдэхүүн үйлчилгээний доголдлын талаар гомдлын шаардлага гаргах, доголдлыг арилгах хугацаа зэрэг харилцааны зохицуулалт тусгана. Дөрөвдүгээр бүлэгт, зайны худалдаа, цахим худалдаа болон хямдрал, урамшуулал, сугалаат худалдаа эрхлэгч, үл хөдлөх хөрөнгийн худалдаа эрхлэгчид тавигдах шаардлага, мөн хуучин бараанд тавигдах шаардлага энэхүү харилцаанд хэрэглэгчийн эрхийг хамгаалах зохицуулалтыг тусгана.
Тавдугаар бүлэгт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, удирдлага, чиг үүрэг, бүрэн эрх, эрх зүйн байдал болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг тусгана.
Зургаадугаар бүлэгт, Засгийн газар, яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага, нутгийн захиргааны байгууллагын удирдлага болон төрийн бус байгууллагын хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаарх бүрэн эрх, чиг үүргийг тусгана. Долоодугаар бүлэгт, хэрэглэгчийн эрхийн зөрчлийг хянан шалгах, хяналт шалгалт явуулах үндэслэл, улсын байцаагчийн бүрэн эрх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хяналт шалгалтад хамрагдаж буй этгээдийн үүргийг тусгана.
Наймдугаар бүлэгт, хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэх үе шат, аж ахуй эрхлэгч, төрийн бус байгууллага, төрийн захиргааны байгууллагын хэрэглэгчийн гомдол, мэдээллийг хянан шалгах зохицуулалтыг тусгана. Есдүгээр бүлэгт, эвлэрүүлэн зуучлах ба арбитрын үйл ажиллагааны зохицуулалтыг тусгана. Аравдугаар бүлэгт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг тусгана.

УИХ-ын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны 86 дугаар захирамжаар байгуулагдсан хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг ахалж байна. Энэ хүрээнд 2025 оны 03–04 дүгээр сард түлш, эрчим хүч, СӨХ, даатгал, банк санхүү, орон сууц, харилцаа холбоо, эрүүл мэнд, хүнс худалдаа, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын төлөөлөлтэй санал авах уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан.2025 оны 12 дугаар сарын 26-ны 523 дугаар захирамжаар байгуулагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсгийг ахалж байна. Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, 1 удаагийн олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Хамтран өргөн мэдүүлсэн
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай — 2026.03.23
Агаар, орчны бохирдлыг бууруулах дэд хороо байгуулахтай холбоотой УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
АЖЛЫН ХЭСЭГ
Ажлын хэсгүүдийг дараах чиглэлүүдээр ахалж ажиллав
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлого
Нийтээр дагаж мөрдөх дүрэм, хэм хэмжээний актыг цэгцлэх
Хэвлэл мэдээллийн эрх чөлөө
Малын индексжүүлсэн даатгал
Өрсөлдөөний тухай хууль
Дотоод орчны бохирдол, эрүүл ахуй, аюулгүй байдал
Төр, хувийн хэвшлийн өрсөлдөөний эрх зүйн орчин
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга боловсруулах Ажлын хэсэг

Түүнчлэн,
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт; хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлого; нийтээр дагаж мөрдөх дүрэм, хэм хэмжээний актыг цэгцлэх; хэвлэл мэдээллийн эрх чөлөө; малын индексжүүлсэн даатгал; өрсөлдөөний тухай хууль; дотоод орчны бохирдол, эрүүл ахуй, аюулгүй байдал; төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх эрх зүйн орчны Ажлын хэсгүүдэд гишүүнээр ажиллаж байна.
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой хяналт шалгалт хийх түр хорооны ажилд оролцсон.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эрх зүйн орчин, үр ашиг, ил тод засаглал, олон нийтийн хяналтыг сайжруулах чиглэлээр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Чуулганы нэгдсэн хуралдааны 77 бүртгэлээс 63-т ирцээр оролцсон; орон нутгийн томилолт 4, гадаад томилолт 6, өвчтэй 2, чөлөөтэй 2
ГАДААД ХАРИЛЦАА, ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА
БНСУ дахь 60 мянган монгол иргэний эрх ашгийг хамгаалах асуудлыг хөндөв
Монгол–БНСУ-ын парламентын бүлгийн дарга. Бүлэг 35 гишүүнтэй буюу УИХ-ын 126 гишүүний 28 хувь. БНСУ-ын Үндэсний Ассамблейн урилгаар хийсэн айлчлалын хүрээнд парламент, хөдөлмөр эрхлэлт, хэрэглэгчийн эрх, шинжлэх ухаан, боловсролын байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийсэн. БНСУ-д суралцаж, ажиллаж, аж төрж байгаа 60 мянга орчим монгол иргэний хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлыг хөндсөн.
Финланд Улстай байгаль орчны салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Монгол–Финландын парламентын бүлгийн дарга. 2026 оны 03 дугаар сард Финланд Улсад айлчилж, 2026 оны 05 дугаар сард Финландын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан. Боловсрол, байгаль орчин, ойн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгаль хамгаалал, ойн менежменттэй уялдуулан хөгжүүлэх санал дэвшүүлсэн. Финланд, Норвеги болон цаа бугын аж ахуй эрхлэгч орнуудтай цаа бугын үржил, эрүүл мэнд, маллагаа, уламжлалт мэдлэг, бэлчээрийн менежментийн чиглэлээр туршлага солилцож байна.
Аялал жуулчлал-хамтын ажиллагаа
Мөрөн-Чонжу, Чонжу-Мөрөн чиглэлийн олон улсын анхны шууд нислэг 2025 оны 07 дугаар сарын 28–29-нд үйлдэгдэж, зорчих хугацаа 20 гаруй цагаас 4 цаг болж буурсан (албан тайланд дурдсанаар).
БНСУ-ын Морин уралдааны агентлагаас адууны соёлын солилцооны нэг хэсэг болгон Хөвсгөл аймагтай Харилцан ойлголцлын санамж бичгийг 2026 оны 09 сарын 19-ны өдөр БНСУ-ын Сөүл хотноо байгууллаа. Цаашид хоёр тал хамтран морьт харваа, морин дээрх зэрэг олон төрлийн морин спортыг нэгдсэн дүрэм, стандарттай болгон хөгжүүлж, олон улсын морин спортын цар хүрээг тэлэхээр зорьж байна.

ХЭТИЙН ТӨЛӨВ
Бодлогын түвшинд анхаарч ажилладаг чиглэлүүдээр цаашид хийхээр төлөвлөсөн арга хэмжээ, төсөл хөтөлбөр, ажлуудаас товч дурдъя. Үүнд,
· Хөвсгөл, Булган, Орхон аймгийн төвүүдийн тоосжилт, дуу чимээг бууруулах хамгаалалтын ногоон байгууламж, ойжуулалтын төсөл.
· Хөвсгөл, Булган, Орхон аймгийн бүх сумдын номын сангуудыг номжуулах, номын сангийн тохижилт, ажиллах орчин, номын санчдын нийгмийн асуудалд анхаарч ажиллах
· Шаардлагатай дэд бүтэц, бүтээн байгуулалтыг улсын төсөвт тусгуулах, иргэдийн эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал, малчдын амьжиргааг дэмжих ажлыг үргэлжлүүлэх.
· Байгаль хамгаалал болон олон улсын хамтын ажиллагааг бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх.
· Эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлалыг эдийн засагжуулах харилцаанд анхаарлаа хандуулан гадаад харилцаагаа тэлж ажиллана.
Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,