УИХ-ын гишүүн Ж.Золжаргал мэдээлэл өглөө.
Улс төрийн нам байгуулах эрх зүйн орчин, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх, олон ургалч үзлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэх “Эвлэлдэн нэгдье” сэдэвт гурав дахь удаагийн хэлэлцүүлэг өнөөдөр /2026.10.16/ Төрийн ордонд болж байна.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын ажлын албанаас зохион байгуулж буй тус хэлэлцүүлэг 13:00-16:00 цагийн хооронд Төрийн ордны Үндсэн хууль танхимд үргэлжилнэ.
Монгол Улсын Үндсэн хуульд иргэдийн эвлэлдэн нэгдэх, төрийн үйл хэрэгт оролцох эрхийг баталгаажуулсан байдаг. Харин 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр улс төрийн намыг сонгуулийн эрх бүхий нийт иргэний нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулах зохицуулалт бий болсон юм.
Энэ хүрээнд уг зохицуулалтын иргэдийн эвлэлдэн нэгдэх, улс төрийн амьдралд оролцох эрхэд үзүүлж буй нөлөөг хэлэлцэж, эрх зүйн орчныг Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэн боловсронгуй болгох боломжийн талаар санал солилцож байна.
Хэлэлцүүлэгт улс төрийн намуудын удирдлага, салбарын эрдэмтэн, судлаачид оролцож, улс төрийн нам байгуулах эрх зүйн орчин болон иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангахтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, санал, шийдлээ хуваалцах юм.

#live, #УИХ-ын гишүүн Ж.Золжаргал,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3587