Уул уурхайн тээвэр бусад туслан гүйцэтгэх үйл ажиллагаанд улстөрчид болон хамаарал бүхий компаниуд орж иргэдийн хөдөлмөрийг шулж байгаа талаар ажилчдын ар гэрийн төлөөллөөс мэдээлэл өглөө.

Гэрэл зургийг MPA.mn
"Тээвэрчдийн гэр бүл, гэргий нарын холбоо" нүүрс тээврийн салбарт төрийн хяналт шаардлаа.
Тус холбооны мэдээлснээр, нүүрс тээврийн салбарт 110 мянга гаруй иргэн хүнд даацын автомашины зээлтэй ажиллаж байгаа аж. Мөн 500 орчим компанийн тодорхой хэсэг нь өөрийн тээврийн хэрэгсэлгүй атлаа иргэдийн автомашиныг тээвэрт оролцуулж, тонн тутмаас хураамж авдаг гэж мэдэгдэв.
Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлд 136 тонн нүүрс тээвэрлэж, тонн тутамд 33 мянган төгрөгийн хөлс тооцоход нэг рейсийн орлого 4.48 сая орчим төгрөг болдог. Гэвч түлш, жолоочийн цалин болон бусад зардлыг тооцоход тээвэрчид алдагдал хүлээх нөхцөл үүсдэг байна.
Түүнчлэн Монголбанкны 2025 оны наймдугаар сарын 31-ний өдрийн мэдээллээр хүнд даацын тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар 560.4 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд уг зээлийн 90 гаруй хувь нь тээврийн салбарт ашиглагддаг гэж холбооноос мэдээллээ.
Иймд Зам, тээврийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс тээврийн зөвшөөрөл олголт, тээврийн компаниудын үйл ажиллагаанд хяналт тавьж, зээлтэй иргэдийн хөдөлмөрийн үр шимийг өөрсдөд нь хүртээх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардсан юм.

#live, #Тээвэрчдийн гэр бүл гэргий нарын холбоо,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3587