Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Умард Солонгостой харилцаагаа эргэн сэргээх, бэхжүүлэх зорилгоор БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 8-ны өдрөөс эхлэн хоёр өдрийн хугацаатай Пхеньянд айлчлах гэж байгааг мэдэгдлээ. Энэ нь түүний хувьд сүүлийн долоон жилийн хугацаанд Пхеньянд хийж буй анхны айлчлал юм. Мөн уг айлчлал нь 2026 он гарснаас хойшхи түүний анхны гадаад томилолт болох нь. Өдгөө 72 настай Хятадын удирдагч сүүлийн үед хилийн чанадад зорчих нь цөөрсөн бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлээр Өмнөд Солонгост зочилж, Ерөнхийлөгч Трамптай уулзаж байсан юм.
“КОВИД-19” цар тахлын улмаас хоёр орны харилцаа харьцангуй зогсонги байдалд ороод байсан бөгөөд энэ хугацаанд Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Украиныг чиглэсэн цэргийн ажиллагааг дэмжиж, цэрэг болон зэвсэг илгээх замаар Москватай харилцаагаа гүнзгийрүүлээд буй.
Харин өнгөрсөн есдүгээр сард БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Бээжинд айлчилж, цэргийн парадыг үзсэн юм. Үүний дараа зургаан жил зогсоод байсан хоёр улсын нийслэл хоорондын зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөн өнгөрсөн гуравдугаар сард сэргэж, улмаар "Air China" компани нислэгийн чиглэлээ эргэн нээсэн. Гэхдээ нислэгээр одоогоор зөвхөн бизнес аялагчид болон солилцооны оюутнууд зорчиж байгаа юм.
Олон улсын шинжээч Жон Делури Ши Жиньпин хоёр Солонгост ийнхүү дараалан зочилж буй нь бүс нутгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд ахиц болно гэж онцолж буй.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3567