Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод тус улсын удирдагч Ким Жон Ун болон Хятад улсын дарга Ши Жиньпин нар дээд хэмжээний уулзалт хийлээ. Тэд цаашид улс төр, эдийн засаг, соёлын салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлэхээр тохиролцсон байна.
Хойд Солонгост долоон жилийн дараа анх удаагаа айлчилж буй Ши Жиньпин Ким Жон Унд хандан хоёр талын харилцааг шинэ шатанд гаргах зорилготой байгаагаа илэрхийлсэн бөгөөд талууд энэ чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Уулзалтын үеэр Ким Жон Ун олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран “Нэгдсэн Хятад” гэсэн бодлогыг тууштай, бүрэн дэмжихээ илэрхийлсэн байна. БНХАУ ардчилсан засаглалтай Тайванийг өөрийн газар нутгийн салшгүй нэг хэсэг гэж үздэгээ удаа дараа мэдэгдсээр байгаа бөгөөд энэ асуудлаар АНУ өөр байр суурьтай байсаар ирсэн.
Нөгөө талаас, Хятад улс Хойд Солонгосын хамгийн том худалдааны түнш бөгөөд Ши Жиньпиний энэ удаагийн айлчлалын хүрээн дэх хэлэлцээрүүд худалдаа, аялал жуулчлалын салбарт голлон чиглэж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #бнасау, #Ким Жон Ун,

Дархан:
Улаанбаатар:
USD | 3567