Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.12/ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүллээ.

Тэтгэврийн даатгалын сангийн урт, дунд хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах, шимтгэл төлөгчдийн хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэврийн параметрийн болон бүтцийн шинэчлэлийг даатгуулагч, ажил олгогч, тэтгэвэр авагч болон улсын төсөвт үзүүлэх ачааллыг харгалзан аажмаар, зохистой байдлаар үе шаттай хэрэгжүүлэх, цаашид залуу үед ирэх санхүүгийн ачааллыг бууруулах тогтолцоог бүрдүүлэх хэрэгцээ, шаардлага улам бүр нэмэгдэж байгаа юм байна.

Ерөнхий сайд төсөл өргөн барихдаа 1999 оноос хойш нийгмийн даатгалын шинэчлэлийн асуудлыг монголын парламент, Засгийн газар хэлэлцэж ирсэн. Тухайлбал, 2024 онд нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг Улсын Их Хурлаар хэлэлцэн баталсан ч тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг нэг мөр цэгцлэх зорилгоор Засгийн газраас уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг  онцолсон.

Мөн хуулийн төслийг баталснаар тэтгэвэр авч байгаа 500 гаруй мянган ахмадын шимтгэл төлсөн хугацаанаас нь шалтгаалсан 100-300 мянган төгрөгийн  нэмэгдлийг олгох, 2013 оноос өмнө 1 сая 400 мянган төгрөгийн цалингаасаа тэтгэвэр бодуулсан 140 мянган иргэдийг хамруулж, асуудлыг итгэлцүүрээр шийдэх зорилгоор 2 сая 400 мянган төгрөгийн цалингаас тэтгэвэр бодуулж зөрүүг арилгах бодлогын шинэчлэлийг хийнэ гэлээ.

Нийгмийн даатгалын сангийн зарлагыг бууруулах, хамрах хүрээг өргөжүүлэн олон жил шимтгэл төлсөн нь өндөр тэтгэвэр тогтоолгох шударга тогтолцоо бий болгох зорилгын хүрээнд тэтгэвэрт гарах насаа хойшлуулсан жил тутамд дөрвөн хувийн нэмэгдлийг тооцох урамшууллын агуулгыг хуулийн төсөлд тусгасан гэж Ерөнхий сайд хэлэв.

Түүнчлэн хуулийн төслийн хүрээнд дараах нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан байна. Тухайлбал, ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнд хязгаар тогтоох, ажил олгогчийн төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг бууруулах, гарааны бизнесийг эрхлэгчдийн ажил олгогчийн төлөх шимтгэлийг тодорхой хугацаанд чөлөөлөх зохицуулалтыг тусгасан байна.

Сайн дурын үндсэн дээр хуримтлалд суурилсан, хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх тэтгэврийн хуримтлал үүсгэх нөхцөлийг бүрдүүлэх, тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх даатгуулагчид төрөөс тодорхой хугацаанд урамшуулал олгох, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах хэд хэдэн гэрээ байгуулан ажиллаж буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн онцлогт нийцүүлэн нийгмийн даатгалын шимтгэлийг уян хатан нөхцөлөөр төлөх боломжийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгажээ. Мөн анх удаа нийгмийн даатгалд хамрагдсан тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутан, суралцагчийг нийгмийн даатгалын зарим төрлийн шимтгэлээс чөлөөлж, ажлын байранд гараад шимтгэлээ нөхөн төлөх боломж олгох зохицуулалтыг тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

#онцолсон, #хуулийн төсөл өргөн мэдүүлэв, #Ерөнхий сайд Н.Учрал, #Нийгмийн даатгалын ерөнхий хууль,