Унгарын нийслэл Будапештээс баруун зүгт 122 км зайд орших Дьёр хотын ойролцоо М1 хурдны зам дээр дараалсан осол гарч, нийт найман хүн амиа алдсан тухай цагдаагийн ажилтнууд мэдээллээ.
Эхний осол нь барилгын материал тээвэрлэж явсан тэрэгтэй ачааны машин мөргөлдсөнөөс нэг хүн нас барж, замын хөдөлгөөн түгжирсэн байна. Үүний дараа замын түгжрэлд зогсож байсан ачааны машин руу есөн хүн тээвэрлэж явсан бага оврын автобус ирж мөргөснөөр долоон хүн амиа алдаж, хоёр хүн гэмтжээ.
Унгарын Ерөнхий сайд Петер Мажар ослын хохирогчид гадаадын иргэд байсан гэж мэдээлсэн боловч тэд ямар улсын иргэд болохыг онцлоогүй байна. Мөн тэрбээр хохирогчдын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлээд буй.
Хууль сахиулагчдын мэдээлснээр, хохирогчид бүгд эрэгтэй хүмүүс байсан бөгөөд осол гаргасан автобус болон ачааны машин хоёулаа Молдав улсын дугаартай байжээ.
Эх сурвалж: Reuters

#осол, #унгар, #хурдны зам,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567