Нийслэлийн прокурорын газраас Б.М нь О.С-тай сар бүр 500 мянган төгрөгийн цалин олгохоор тохиролцож, түүний төрсөн хүүхдээр (10 настай) 2024 оны 4 сараас 2025 оны 4 сар хүртэлх хугацаанд хориглосон цаг хугацаанд хурдан морь унуулж, хөдөлмөр эрхлүүлсний улмаас хүүхэд мориноос унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.
Шүүхээс Б.М-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3,5 сая төгрөгийн торгуулийн ял, унаач хүүхдийн эцэг О.С-ийг асран хамгаалах үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн.
Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нар нь хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээх болохыг Прокурорын байгууллагаас анхааруулж байна.

#Сэрэмжлүүлэг, #Нийслэлийн прокурорын газар, #бага насны хүүхдийн хөдөлмөр,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567