Бүгд найрамдах Ардчилсан Конго улсад сүүлийн 24 цагийн хугацаанд Эбола вирусийн халдварын 72 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдлын тоо 782-т хүрснийг албан эх сурвалжууд баталгаажуулж байна. Тус улсын Засгийн газраас гаргасан тайланд дурдсанаар, 181 хүн энэ вирусийн халдвараар амиа алдаад байгаа аж. Одоогоор зүүн бүсийн Итури, Хойд Киву, Өмнөд Киву гэсэн гурван мужид халдвар шинээр гарч, өвчний тархалт хүрээгээ тэлсээр байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.
ДЭМБ болон олон улсын халдварт өвчний хяналтын төвүүдийн мэдээлж буйгаар, энэ удаа дэгдээд буй Эбола вирусийн Бундибугио омгийн халдвар нь Бүгд найрамдах Ардчилсан Конго улсаас гадна хөрш зэргэлдээ Уганда улсад бүртгэгдээд байна.
Уганда улсын хувьд халдварын тохиолдол 19-д хүрч, хоёр хүн амь үрэгдээд байгаа юм. Түүнчлэн уг халдварыг ДЭМБ олон улсын хэмжээний нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал хэмээн зарласантай холбогдуулан Конго улстай хил залгаа Руанда, Бурунди зэрэг улсууд хилийн хяналтаа эрс чангатгаж, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Хэдийгээр бүс нутгийн хэмжээнд нөхцөл байдал түгшүүртэй байгаа ч энэхүү вирус Европ, Ази зэрэг дэлхийн бусад тивд тархах эрсдэлийг маш бага хэмээн дүгнэж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567