АНУ болон Ираны хооронд байгуулж буй дайныг зогсоох суурь хэлэлцээрийн хүрээнд Тегераны эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт татах 300 тэрбум ам.долларын хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулах тухай тусгажээ. Одоогоор энэ 300 тэрбум ам.доллараас 150 тэрбум гаруй ам.долларын санхүүжилтийг хэдийн баталгаажуулаад байгааг эх сурвалж мэдээлж буй.

Вашингтон болон Тегераны талууд ирэх баасан гарагт уг хэлэлцээрт гарын үсэг зурах юм. Уг сан нь хоёр тал эцсийн тохиролцоонд хүрэх эдийн засгийн гол хөшүүрэг болж байгаа бөгөөд дайныг эцэслэх, Ираны эсрэг тавьсан АНУ-ын бүслэлтийг цуцлах, дэлхийн газрын тос, хийн тээврийн гол зам болох Ормузын хоолойг эргүүлэн нээх суурь хүрээ тохиролцоонд хүрэхэд гол үүрэг гүйцэтгэж буй. Шинээр байгуулах Сэргээн босголт, хөгжлийн сан нь дайны хохирлыг барагдуулах улсын төсвийн нөхөн олговор, эсвэл буцалтгүй тусламжийн хөтөлбөр биш бөгөөд үүнд Засгийн газруудын ямар нэгэн хөрөнгө, мөнгө оролцохгүй, цэвэр хувийн хөрөнгө оруулалтын хэрэгсэл байх аж. 

Одоогоор АНУ, Персийн булангийн орнууд, Ази, Өмнөд Америк, Африкийн компаниуд, тухайлбал Өмнөд Солонгос, Япон, Сингапур, Малайзын корпорацууд эрчим хүч, ложистик, үйлдвэрлэл, тээврийн салбарт санхүүжилт хийхээ илэрхийлээд байна. Ираны тал анх дайны хохиролд зориулж АНУ-аас 400 тэрбум ам.долларын нөхөн олговор шаардсан ч Вашингтон үүнээс татгалзсаны улмаас уг сангийн санаачилгыг гаргажээ. Энэ сангийн хөрөнгө оруулалтаар бүс нутгийн орнууд зээл олгох, зээлийн шугам нээх, мөн дайны хөлд сүйдсэн гангийн үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэрүүд, нисэх онгоцны буудлуудыг шууд санхүүжүүлэх ажээ. Ойрхи Дорнодын хамгийн том эдийн засагтай орнуудын нэг, дэлхийд байгалийн хийн нөөцөөрөө хоёрдугаарт, газрын тосны нөөцөөрөө дөрөвдүгээрт ордог, 92 сая гаруй хүн амтай Иран улсад сүүлийн 40 орчим жилд гадаадын шууд хөрөнгө оруулалт тасраад байсан юм. 

Эх сурвалж: Reuters

#АНУ, #ираны дайн,