АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн драфтын үйл ажиллагаа Нью-Йорк хотын “Барклэйс центр”-т энэ сарын 23, 24-нд эхэлнэ.
Энэхүү драфтыг Монголын сагсан бөмбөг сонирхогчид чих тавин хүлээж байгаа юм. Учир нь, гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од драфтад нэрээ дэвшүүлээд буй. Энэ нь анх удаа монгол хүн нэрээ NBA-д дэвшүүлж буй тохиолдол болсон. 2026 оны драфтад 71 тоглогч нэрээ дэвшүүлсэн нь сүүлийн жилүүдийн хамгийн бага үзүүлэлт болжээ.
Ш.Энхийн-Одын хувьд NBA-ын “Лос Анжелес Лэйкерс”, “Милуоки Бакс”, “Орландо Мэжик” багийн бэлтгэлд хамрагдаад байсан. Тэрбээр “Даллас Маверикс”-ын бэлтгэлд өчигдөр урилгаар оролцжээ. Ингэснээр драфтаас өмнө дөрөв дэх багтайгаа бэлтгэлээ хийлээ. NBA-ийн багууд драфтын өмнө ирээдүйтэй залуу тоглогчдыг урин оролцуулж, ур чадвар, биеийн хүч, бэлтгэлжилт зэргийг үнэлдэг билээ.

#Нью-Йорк, #Ш.Энхийн-Од, #NBA, #сагсан бөмбөгийн драфт,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567