Монгол цэргийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөл, ажлын албаны төлөөлөл ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын нийт бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ.
Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрүүдийн явц, хэрэгжилтийн талаар танилцуулж, Үндэсний аврах бригадын бие бүрэлдэхүүн нь олон улс, бүс нутаг, улс орны хэмжээнд тохиолдсон гамшиг, ослын тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэх чадвартайг онцлон дурдсан юм.
Мөн Удирдах зөвлөлийн гишүүн, хурандаа Ч.Алтангэрэл эх оронч үзэл, энх цагт гамшиг, ослын фронтод үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой байдлын аврагч нарын ажил хөдөлмөр, алдар гавьяа, ард иргэдийн талархлын талаар илтгэл танилцуулж, алба хаагчдад ажлын амжилт хүслээ.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Хүнсний ногоо тариалах, өрхийн аж ахуй” хөтөлбөрийн хүрээнд тус байгууллагын туслах аж ахуйг дэмжих зорилгоор 4х6 хэмжээтэй хүлэмжийг хүлээлгэн өгсөн юм.

#обег, #Үндэсний аврах бригад, #хурандаа Ч.Алтангэрэл,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567