Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийсэн дайны үеэр төвийг сахисан байр суурийг баримталж, Тегераны цөмийн амбицыг таслан зогсоох хүчин чармайлтад нь саад болоогүй хэмээн БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарт талархал илэрхийллээ. Францын Эвиан-ле-Бэн хотод болсон "Их долоо"-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр хийсэн хэвлэлийн хурлаар Трамп уг мөргөлдөөнд оролцоогүй удирдагчдад талархаж байгаагаа сэтгүүлчдэд хэлсэн юм. Тэрээр "Би Хятад улс болон Ерөнхийлөгч Ши Жиньпинд талархаж байна. Мөн Владимир Путинд талархаж байна. Тэд төвийг сахиагүй бол бидний ажиллагаа илүү хэцүү болж болох байсан" гэв.
Трампын энэхүү мэдэгдэл нь Япон болон Европын холбоотнууддаа хандсан шүүмжлэлээс нь эрс ялгаатай байв. Тэрээр холбоотнуудаа цэргийн ажиллагаанд туслаагүй, мөн Ормузын хоолойг чөлөөлөхөд хангалттай хүчин чармайлт гаргаагүй хэмээн өмнө нь зэмлэж байсан юм. Бээжин Вашингтоны ажиллагааг Ираны тусгаар тогтнолд халдсан үйлдэл хэмээн буруушааж байсан бол Орос Ойрхи Дорнодод цөмийн хөтөлбөр илүү идэвхжиж болохыг анхааруулж байв. Нөгөө талаас, Бээжин Тегеранд цэргийн зориулалтаар ашиглаж болох бараа бүтээгдэхүүн нийлүүлж, Хятадын хараат бус газрын тос боловсруулах үйлдвэрүүд АНУ-ын хоригийг үл харгалзан Ираны гол худалдан авагч байсаар ирсэн юм. Гэвч Трамп Ши Жиньпин мөргөлдөөнийг шийдвэрлэхэд дэм болж, Иран руу зэвсэг, агаарын довтолгооноос хамгаалах пуужин илгээхээс зайлсхийсэн гэлээ.
Эх сурвалж: Reuters

#Трамп, #ираны дайн, #АНУ ираны дайн, #АНУ-ын дайн,